Гэмтлийн улмаас үүссэн ивэрхийтэй, мэс заслын эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай өвчтөн олширч байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлгийнхэн Англи улс дахь Дэлхийн ивэрхийн санд ханджээ.
Тус сангийн эмч нар иргэдийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймагт ирж, энэ сарын 17 хүртэл аймгийн иргэдийг үнэ төлбөргүй узэж, оношлох болсон аж. Ивэрхийн сангийнхан мэс засал хийгээд зогсохгүй аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад энэ чиглэлийн мэддэг олгохоор “Мэс заслын орчин үеийн эмчилгээг дурангаар болон нээлттэйгээр хийх” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Эмч нар одоогоор 10 хүн эмчилжээ.