Ирландын эрдэмтэд хэдэн мянган хүний амь насыг хамгаалах арга олжээ. Хатан хааны коллегийн суддаачдын бүлгийн мэс засалчид цусан дахь халдварын явцыг эрс удаашруулдаг бэлдмэлийг гарган авч, лабораторид таван жил туршсан нь амжилттай болсон тухай олон улсын эрүүл мэндийн “Journal of Thrombosis and Haemostasis” сэтгүүлд мэдээлсэн байна. Энэ шинэ бэлдмэлийн ачаар хүний биеэр үхлийн аюултай нян тархахгүй болно. Одоо эмч нар бэлдмэлээ сайн дурынханд туршихаар бэлтгэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, манай гаригт цусны халдварын улмаас минут тутамд 10 гаруй хун нас бардаг. Ирландын эмнэлгүүдэд нас барсан хүмүүсийн 60 хувь нь цусаар халдварласан өвчтэй байдаг аж.