Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн өөрийн байрандаа Эх хүүхдэд ээлтэй танхимтай болжээ. Тус танхимыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, Эрүүл мэндийн яамны тусламжтайгаар байгуулсан байна. Хөхүүл хүүхэдтэй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ээлтэй орчин бүрдүүлснээр ажлаас авах чөлөө авалт буурч, ажлын бүтээмж нэмэгдэн, нярай ба бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, эрүүл мэндийн зардал буурах ач холбогдолтой аж.