Их Британийн иргэн Стив Нэш Монгол улсад аялаж явахдаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн.
Хэргийг ЦЕГ шалгаж, Архангай аймгийн харьяат Г гэгч үйлдсэн болохыг тогтоон, баривчлаад байгаа юм.
Тэгвэл Монголын уулчдын үндэсний холбоо, Монголын агаарын спортын холбоо санаачлан уулчин, парапланы тамирчин Стив Нэшийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдрийн ням гарагийн 20.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Зул өргөх ёслолд тамирчны араас буян үйлдэх хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой юм байна.