Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд нэр бүхий иргэд гомдол гаргажээ. Тэд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан хууль зөрчсөн. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай зэрэг заалтыг зөрчсөн гэжээ. Иргэдийн энэ гомдлыг Үндсэн хуулийн Цэц хүлээн авсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудал энэ сарын 21-ний өдөр 9.30 цагаас маргааныг хянан хэлэлцэж, хуралдахаар болжээ.