18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад амиа алдсан хэрэг гарчээ.
Эл хэрэг энэ сарын 12-ны өдөр гарсан бөгөөд тэрээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаан алдаж унасан байдалтай хүргэгдэн иржээ.
Гэвч залуу эмчилгээ хийлгэж, амжилгүй амьсгал хураасан байна. Талийгаачтай хамт 18-22 настай хоёр залуу хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан гэнэ. Энэ үед 18 настай залуугийн гар хөл нь татан, ухаан алдан унаснаар ийнхүү амиа алдсан байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн талийгаачтай хамт хар тамхи хэрэглэсэн гэх хоёр залууг саатуулжээ.