Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 612 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 457 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 33 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 7 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Чингэлтэй дүүргийн нутаг Хүнсний I дэлгүүрийн урд замд хар хөх өнгийн марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 42 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн.