Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Төв аймгийн гурван суманд шүлхий өвчний 3 голомт, Дорнод аймгийн нэг суманд малын боом өвчний нэг голомт байна.
Үүнээс гадна Төв, Дундговь, Дорноговь аймгийн 9 сумын нутагт хонины цэцэг өвчний 9 голомт, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 14 суманд мялзан төст өвчний 14 голомт үүссэн байдалтай хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа талаар ОБЕГ, МЭҮГ-аас мэдээллээ.