Хойд Солонгос улс сансарт хиймэл дагуул хөөргөхөөр болсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Удирдагч Ким Чен Ун өчигдөр эрдэмтдийг хүлээн авч уулзах үеэрээ “Бид тун удахгүй хиймэл дагуул хөөргөх болно. Аль болох хурдан хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй. Тиймээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. Харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд энэ талаар “Пхеньян хиймэл дагуул хөөргөх нэрээр пуужингийн туршилт хийхийг санаархаж байна” гэж мэдэгджээ.