Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр хуралдаж нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэнэ. Нэр бүхий иргэд "Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь хууль зөрчсөн. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай зэрэг заалтыг зөрчсөн” гэсэн гомдлыг ирүүлсэн байдаг.
Иргэдийн энэ гомдлыг Үндсэн хуулийн Цэц хүлээн авч өнөөдөр хэлэлцэх юм.