Засгийн газар улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг гаргаж, 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдвэрийг гаргажээ.
Өөрөө хэлбэл цэцэрлэггүй үлдсэн 43 мянган хүүхдээс 3000 гаруй нь хувийн цэцэрлэгт нэг ч төгрөг төлөхгүйгээр явах боломжтой болж байгаа гэсэн үг юм. Тэгвэл хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтэй иргэд ажлын цагаар харьяа улсын цэцэрлэгтээ хандан бүртгүүлэх аж.
Цэцэрлэгт нэмэлтээр орох хүүхдүүдийн элсэлтийг төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон хувийн цэцэрлэгийн төлөөлөл, багш, ажилтан, хорооны ажилтны баг бүртгэх юм. Мөн 3087 хүүхдийн 30 хувь хүртэл хүүхдийг зорилтот бүлгээс сонгоно.
Энэхүү бүлэгт хүн амын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин эсвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд багтах юм. Тэгвэл цэцэрлэгийн нэмэлт бүртгэл өнөөдөр дуусна.