Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа

2016-9-21
0
ЖИРГЭХ

АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд ху­рал­­­дахаар төлөвлөөд байсан ч Гүй­цэт­гэх зөвлөлийнхөө шийдвэрээр хойш­­­луулсан. Гүйцэтгэх зөвлөл нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-гоо хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн орон нутгийн сон­гуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон юм. Тэрээр өчигдөр орон нутгийн сон­­гууль­тай холбогдуулан мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн штабын менежер Д.Эрдэнэбат “Ирэх аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэв­шигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс 7500 орчим нь АН-ын гишүүн. Орон нутгийн сонгууль нь МАН-ын зүгээс хийсэн олон ухралтыг зогсоох сонгууль болох ёстой. Үүний тулд ардчиллын төлөөх бусад нам, ир­гэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгуул­лагууд нэгдэх хэрэгтэй. АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлана. Орон нутгийн сонгуулийн бүртгэлийн хугацаанд үл ялиг шалтгаанаар нэр дэв­шигчийг бүртгэхгүй байх, сон­гуулийн хороо­ны бүтцээ нэг талыг барьж байгуулах зэргээр Сонгуулийн тухай хуулийн зөрчих үйлдлүүд гарсан.

 

Гэхдээ сонгуулийн штаб бүх нэр дэвшигчээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэлдээ орсон. Сонгуультай хол­боо­тойгоор эргэлзээ дагуулж буй нэг асуудал нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөн. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар цар­цааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад явж байна. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий га­раа­сай.

 

Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм. Хоёрддугаарт, АН-ын шинэчлэлийн асуудалд олон хүн санаа чилээж байгааг ойлгож байна. Нэг чулуун дээрээ бүдэрсэн хүн дахиад бү­дэрнэ гэдэг ухаантай хүний шинж биш. Тийм учраас АН-ын шинэчлэлийн асуудлыг орон нутгийн сонгуулийн үеэр орхигдуулахгүйгээр цаашаа яриад явна. АН байгуулагдсан цагаасаа хойш 16 жилийн нүүр үзэж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийнэ. Ард иргэд АН шинэ даргатай болоосой гэж хүлээж байгаа гэж бодохгүй байна. Харин шинэ бод­логотой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсч байгаа байх.

 

АН-ын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын шинэчлэл болно гэж харахыг хүсч байгаа. Их хурлаараа на­мынхаа шинэ дүрмийг батална. 2017 он АН-ын хувьд шинэчлэлийн жил байх болно. Энэ шинэчлэл нь 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах суурийг тавьсан цоо шинэ шинэчлэл байх болно гэж үзэн ажлаа төлөвлөж байна” гэв. Тэрээр дээрх мэдээллийг хийс­нийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 


-Танай намын залуучуудын зү­гээс “Фракцуудын зөрчлөөс болж 2016 оны УИХ-ын сонгуульд ялаг­дал хүлээсэн. Тийм учраас АН тарах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?


-АН бол ард түмний дундаас бий болсон, үндэсний хэмжээний нам. Нийт иргэдийн 35 хувь нь багтдаг нам. Тийм учраас тэдний санал бо­дол оролцохгүйгээр задарна, тарна гэдэг ойлголт байхгүй. Фракц гэдэг ойл­гол­тыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан уу гэвэл байсан. Сонгуулийн дүнд сөргөөр нөлөөсөн. Алдаагаа давтахгүйн тулд манай шинэчлэгчид арай өөр байр сууринаас хандах ёстой гэж хэлж байгаа. Залуу­чуудтайгаа би уулзаж ярилц­сан. Бодлого дээрээ нэгдсэн фракц байх нь зөв. Үүнийгээ шинэ дүр­мийнхээ хүрээнд хийх ёстой гэж үзсэн. Тийм учраас би залуучууддаа “Одоо та нар яваад сумынхаа жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс. Тэрний да­раа дахиад эрэмбэлээд яръя” гэсэн. Ингэх нь бидний хувьд зөв шийдэл.

 


-ҮЗХ-ны хурлаараа намын дүр­мийг шинэчлэн боловсруулах аж­лын хэсэг байгуулна гэж бай­сан. Их хурлаа хийхээс өмнө ҮЗХ-г ху­рал­дуулж ажлын хэсэгээ бай­гуу­­лаад дүрмээ боловсруулна гэ­хээр хугацааны хувьд хэр зэрэг бо­ломжтой вэ. Намын гишүүдээрээ хэлэлцүүлэх хугацаа бий юм уу?


-Намын дүрмийн шинэчлэлийн анхны хувилбарыг зургаан жилийн өмнө хийсэн. Зургаан жил хийхдээ хоёр удаа орон нутгийн намын бай­гууллагаар хэлэлцүүлсэн. Өнөөдөр намын Хэрэг эрхлэх газар дээр аж­лын хэсэг ажиллаж байгаа. ҮЗХ-ны хурал­даанаар Их хуралд оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байгаа. Хугацаа хангалттай. Ажлын хэсэг ажиллаад ирэх арванхоёрдугаар сарын 6-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлуулна. Ингэснээр хуучин ҮЗХ шинэ дүрмийнхээ хүрээнд татан бууг­дана. Бүх зүйл цоо шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. Шинэчлэл хөрсөн дээрээсээ ургах ёстой. 16 жилийн дараа Ардчилсан нам хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурин дээр байгаа.


-АН-ын гишүүд хөгшин, залуу­гаараа хуваагдаад олон байр суурь илэрхийлж байгаа. Намаа шинэчлэх ажилд нэгдэж чадна гэдэгт итгэлтэй байна уу?


-Муугаар ярих юм бол АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Сайнаар ярих юм бол АН долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэж ярьдаг. Би сүүлийнхтэй нь санал нэгддэг. 


-УИХ-ын дарга асан З.Энхболд “Тавантолгойг монголчуудад авч үлд­лээ” гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөө­дөр Тавантолгойг бараг бүхэл­дээ хятадуудын мэдэлд орсон тухай мэдээлэл гарах боллоо. Энэ талаар юу хэлэх вэ?


-Манай нүүрсний үнэ яагаад өсөх­гүй байна вэ гэдэг асуудал яригдах болсон.

 

Анх “Эрдэнэставантолгой”-н бор­луулалтын гэрээг хийхдээ барьцаалж авсан зээлэн дээрээ тэгшитгэж хийсэн нь өнөөдөр сөргөөр нөлөөлж байна гэж харж байгаа. Нүүрсний үнэ өсөхөд дагаад манай нүүрсний үнэ өсөхгүй байгаа учраас Засгийн газар тодорхой хариулт өгөх байх. Үүнийг хэн нэгэн хүнд нааж болохгүй. АН-ын хувьд анхнаасаа яах гэж Хятадуутай нийлж гэрээ хийсэн юм бэ гэдэг байр суурьтай байдаг. Тавантолгойн нүүрсний уурхайг ажиллуулахын тулд үндэсний компаниа орол­цуулсан консерциум хэлбэрээр явах ёстой гэдэг байр суурин дээрээ АН өнөөдөр ч хэвээр байгаа.

 

-“ҮЗХ-ны хурлыг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр хойш­луулсан нь дүрмийн бус. Ш.Түвдэндорж тэргүүтэй хурал тэргүүлэгч нар энэ асуудлыг шийдэх байсан” хэмээн тайл­барлах хүмүүс байна. Ийм асууд­лыг намын дүрмээр хэрхэн зохицуулсан байдаг юм бэ?


-Намын дүрэмд тодорхой нэг заалт байдаг. “Гүйцэтгэх зөвлөл улс төр, нийгмийн болон өдөр тутмын асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах эрхтэй” гэсэн заалт. Орон нутгийн сонгууль ойртсон учраас Гүйцэтгэх зөвлөл хуралдаад ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан нь зөв гэж би хувьдаа үзэж байгаа. АН орон нутгийн сонгуулийн өмнө даргаа солих нь чухал байна уу, сонгуульд амжилт гаргах нь зөв үү гэдэг дээр л шийдвэр гаргасан. Хурлын тэргүүлэгчид бол тухайн хурлын нөхцөл байдалд таарсан шийдвэр гаргах эрхтэй болохоос биш намтай холбоотой улс төрийн шийдвэр гаргах эрхгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.131.234.182)
    Хүний үгийг сонсож чаддаггүй үхрүүдээс болж монгол зовж байна. Хужаа м энхболдоо дагаад урд зүг рүүгээ тонилоорой малуудаа
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.123.172)
    Энэ өвгөн үнэнээ хэлж байна. Хүн 60-тайдаа ухраараад 61-тэйдээ үхдэг гэсэн. Яг л тийм байна даа .
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • mgl (124.158.126.20)
    odoo 1 ih saihan shaanaa
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • за (202.9.44.87)
    алдаасаад байх юу байдын, та нар угаасаа ийм болгох гэж зорьж ирсэн биз дээ, одоо болхоор учиргүй гэнэгдэж гэнэ, та нар шорондоо наад үгээ үглэж дуулаарай
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 0 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 34 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 48 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 39 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    15 цаг 59 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 25 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 43 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 10 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 14 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 43 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 53 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 5 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 1 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 8 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 24 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 0 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 57 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК