Баян-Өлгий аймгийн “Ховд гол”-д энэ сарын 18-нд 25 настай эрэгтэй осолджээ.
Тэрбээр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хоёрдугаар багийн нутаг “Хөх толгой” гэдэг газарт загас агнаж байгаад осолдсон бөгөөд одоогоор эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа аж.
Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр усанд осолдсон иргэнийг хайх ажил үргэлжилж байгаа юм байна.