“Монгол туургатан” шатрын холбоо болон “Монголын шатрын холбоо” хамтран “Их нүүдэл” олон улсын шатрын тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн нь энэ сарын 22-ноос буюу өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 5-ныг хүртэл зохиогдох юм байна. Тэмцээн “А” буюу их мастеруудын тэмцээн, “Б” буюу нээлттэй тэмцээн гэсэн хоёр ангиллаар явагдах аж. Их мастеруудын ангилалд ОХУ-ын их мастер Александр Фоминых, Антон Шомоев, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казахстан улсын их мастер Хуснутидинов Рустман мөн Монгол Улсын их мастерууд өрсөлдөх юм. Харин нээлттэй тэмцээнд ОХУ-ын Буриад улсын олон улсын мастерууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шатарчид оролцох ажээ.