"V" телевизийн нэг жилийн ойн хүрээнд хийж байгаа томоохон төслүүдийн нэг, монголын хамгийн өндөр шагналын сантай "МАСТЕР ТОГООЧ 2" уралдаант телевизийн шоу нэвтрүүлгийн бүртгэл дуусахад гуравхан хоног үлджээ. Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй, хоол хийх дуртай хэн бүхэнд нэвтрүүлгийн үүд хаалга нээлттэй. Хоол бол урлаг гэдгийг батлан харуулсан хамгийн шилдэг нь 20 сая төгрөгийг өвөртлөх ховорхон боломжийг танд олгож байна. Дашрамд дурьдахад МАСТЕР ТОГООЧ 1 " шоунд 27 оролцогч авьяас чадвар, ур ухаанаа уралдуулсан. Үүнээс финалийн шатанд гал тогоондоо эзэн нь байж, шилдгээр н.Буян, н.Бат-Эрдэнэ, н.Гантуул нар шалгарсан юм. Халуухан өрсөлдөөний эцсийн дүнд шоуны шилдгийн шилдэг гэдгээ тогооч н.Буян баталж 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, мөн ивээн тэтгэгч нарын шагналыг хүртсэн гэнэ. Та ч мөн боломжоо ашигла. 20 сая төгрөгийн эзэн бол.. Хоолны ертөнц байр сууриа бататгаж, хамгийн нэр хүндтэй тэр л тавцан руу хүргэх таны гүүр “Мастер тогооч 2” шоу төсөл байх болно.
Сэтгэгдэл (1)