Өчигдөр буюу энэ сарын 21-нд замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ.
Үүнээс зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдэж 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Соёмбо хотхоны зүүн замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 9 настай эрэгтэй хүүхдийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.
Мөн СХД-ийн нутаг Толгойтын зам, Толгойтын 103 дугаар гудамжинд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь унадаг дугуй унаж явсан 9 настай хүүхдийг мөргөж гэмтээн хэргийн газраас зугтжээ.