Бээжингээс Замын-Үүд чиглэлд зорчиж байсан автобус шатсаны улмаас эд зүйлсээ алдсан 37 иргэний хохирлыг барагдуулж эхэлсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тодруулбал, тус автобусанд зорчиж явсан хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг “Есөн луу” компанийн зүгээс Эрээн хотод олгож байгаа аж. Өчигдрийн байдлаар 21 иргэний хохирлыг барагдуулаад байгаа юм байна.