Хуульзүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хил хамгаалах ерөнхий газрын бүтцийг баталж, дэд даргаар тус газрын дарга асан хошууч генерал Ш.Лхачинжавыг томилжээ.
Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольсон байна.
Тодруулбал Говь-Алтай аймгийн Цагдаагийн даргыг Сэлэнгэ рүү, Хэнтий аймгийн Цагдаагийн даргыг Өмнөговь руу, Төв аймгийн Цагдаагийн даргыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст томилжээ. Харин нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргыг өвчний учир ажлаас нь чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (5)