Энэ сарын 21-ний өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж, Газарчин дээд сургуулийн хойд 13-р гудамжинд “Kluger” маркийн авто машины жолооч Ү нь унадаг дугуй унаж явсан 8 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн мянгын зам, Зам гүүрийн авто баазын урд замд Монкара ХХК-ны “Aero City” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 24 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн хэрэг тус тус гарчээ.