Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг сунгасан байна.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Арвин мөрөн” ХЗХ, Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эмпипи” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг тус бүр 3 жилээр сунгажээ.
Эдгээр хоршоод байгуулагдсан цагаасаа тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн ба хангавал зохих санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа тул ийнхүү хуульд заасан хугацаагаар тусгай зөвшөөрлийг нь сунгасан байна.