зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюунгэрэл: АН бол ааштай ч, ажилтай ч нам. Гэхдээ ард түмнээ дээрэлхдэггүй

2016-9-22
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

 

 

-Сайн байна уу? Та ойрын үед юу хийж амжуулж байгаа вэ?


-Гэртээ суугаад “Ногоон нүдэн лам” номынхоо хоёрдугаар дэвтрийг бичиж байгаа.

 

-Сонгуулийн үр дүн олон хүнийг шоконд оруулсан. Таны бодож, төсөөлж байснаас хэдэн хувиар зөрөв?


-Мэдээж, сонгуульд ялахын төлөө оролцдог. Ялагдсан хүний хувьд тодорхой хэмжээгээр санаанд хүрээгүй үр дүн гарсан. Хүнд тойрогт өрсөлдсөн ч өөртөө нэлээн итгэлтэй байлаа. Найман жил сонгогдож өөрийн болгосон тойргийн улстөрчтэй очиж өрсөлдөхөд мэдээж давуу байдал нөгөө талд байсан. Тэр давуу байдлыг арилгахын төлөө 17 хоног зүтгэсэн. Гэхдээ 17 хоног хаанаа ч хүрэлцээгүй л дээ.

 

-Эмэгтэй нэр дэвшигчид тэр дундаа АН-ын эмэгтэйчүүд “үхлийн тойрог” буюу сонгогдох магадлалгүй шахуу тойрогт өрсөлддөг нь энэ удаагийн сонгуульд илүүтэй тохиолдлоо л доо.


-Ер нь л хүнд. Нэг үгээр шууд хариулахад хэцүү. Тэр нь зөв, энэ нь буруу гээд хэлчихээд түвэгтэй л дээ. Тэгэхдээ ер нь ялах магадлалтай улстөрчөө ялуулахын төлөө ажилладаг тактик намд хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар эмэгтэй болоод ч тэгсэн үү, хувь улстөрчийнхөө талаас болсон уу ялах магадлалтай тойрогт хуваарилагдаагүй.

 

-Сонгуулийн дараа танай намын эмэгтэйчүүд алдаа оноогоо дүгнэн ярилцах боломж гарав уу. Ер нь уулзсан уу?


-Тийм цаг зав гарсангүй. Би бол сонгуулийн маргаашаас л номоо бичээд эхэлсэн. Одоо 270-аад хуудас бичээд явж байна. Яг үнэндээ номон дээрээ ажиллаж байгаа болохоор олон нийтийн цугларалт, хуралд бага оролцож байгаа. Хуучин парламентын эмэгтэй гишүүдтэйгээ уулзах боломж ч гарсангүй. Нэг л удаа намынхаа эмэгтэйчүүдийн арга хэмжээнд очсон.

 

-Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулж өнгөрсөн хугацаанд нэлээд ажил амжуулснаа ярилцахаас эхлээд уулзалдвал цаашдаа хийх олон ажил гарах байх. Та бүхний удаан хугацаанд ажиллаж батлуулсан хуулиудыг буцааж, хүчингүй болгоод байдаг. Жишээ нь, эндээс та нарын уулзах нэг шалтгаан бий болох нь мэдээж. Наад зах нь, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль ухарчихлаа шүү дээ?


-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцаах эхний оролдлого хийж эхэлснээс л би хувьдаа эсэргүүцлээ илэрхийлсэн. Олон нийтийн сүлжээний хувийн хаягаараа байр сууриа илэрхийлж, УИХ-ын алхам буруу, Засгийн газраас нь Хууль зүй дотоод хэргийн сайдаас нь хар тогтоол өргөн барьж байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэр хуулийг буцаасны үр дагавар нь өнөөдөр хүний амиар төлөгдөж байна. УИХ энэ буруу шийдвэрээ маш хурдан цогцоор нь засч залруулах хэрэгтэй. Таван хуулийг буцаан татчихаад ганцхан хуулийн төсөл өргөн барилаа гээд энэ алдаа нь засагдахгүй шүү дээ.

 

-Хуулийг буцаан татахдаа хэрэгжих боломжгүй заалтууд олон байсан гэж тайлбарласан. Энэ хуулийг боловсруулахаар ажиллаж, батлалцсаны хувьд та бүхэн хэрэгжих боломжгүй заалт оруулсан болж таараад байна. Үнэхээр хэрэгжих боломжгүй заалтуудтай хууль байсан юм уу?


-Ер нь хуучин Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгждэггүй байсан юм. Хэрэгждэггүй болохоор гэр бүлийн хүчирхийллийг хэн ч зогсоож чаддаггүй байсан. Тэгэхээр бид хүний амь насыг хамгаалахын төлөө хэрэгжиж болдог ялын бодлогыг оруулахын тулд бүхэл бүтэн цогц өөрчлөлтүүд хийсэн юм. Жишээ нь, хуучин хуульд гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг мөн гэдэг заалт байгаагүйг бид оруулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг цагдаа мэдэх юм бол яах ёстойг аль ч хуульд заагаагүй байсан. Буцаагдсан Хууль сахиулах тухай хуулиар хууль сахиулагч хүн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хохирогчийг хамгаалах байранд аваачина. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх юм бол аюулгүй газарт аваачина гэж үйлдлүүдийг нь маш тодорхой заагаад өгсөн. Зөрчлийн тухай хуульд хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад мэдээлээгүй иргэн торгууль төлнө. Төрийн албан хаагч хүн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй бол мөн л торгууль төлнө гээд алхам тутамд нь баримтжуулах, мэдээлэх, аврах, хохирогчийг хамгаалах бүх заалт орсон байсан.

 

-Хуулийг хэрэгжүүлэхэд чухал оролцоотой байсан Тахарын албыг татан буулгачихсан.


-Тахарын алба хохирогчийг хамгаалж, хүргэж өгнө гэж заасан. Гэтэл Ардын нам гарч ирээд бүтцийн өөрчлөлт хийхдээ хамгийн түрүүнд Тахарын албыг татан буулгасан. Үнэндээ хохирогчийг хамгаалах институц, байргүй болгож байна. Хүчирхийллийг таслан зогсоох бүх хуулийг хүчингүй болголоо. Өөрсдийнхөө хийсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийллийг зогсоох боломжгүй болгож байгаа. Тэгээд хулгайч хүн хулгайчийг бариарай гэдэг шиг яг тийм зүйл ярьж байна л даа. Энэ бол МАН-ын сонгогчдоо хуураад сурчихсан ПиАр л яваад байгаагийн нэг нь.

 

-Шинээр өргөн барьсан төслөө намрын чуулганаар хэлэлцэхээр хойш тавьсан. Тэгэхээр энэ хугацаанд нөгөө гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй хууль үйлчилж байгаа гэсэн үг биз дээ?


-Одоо хуучин Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжиж байгаа. Хэн ч гар, хөлөө хөдөлгөдөггүй, хэн ч утас авч энд хүчирхийлэл болж байна шүү гэж мэдээлдэггүй, нүдээ аниад дуугүй өнгөрдөг тэр хууль эрх зүйн орчин нь хэвээр үлдсэн. Тийм учраас л хэдэн цагаар нэгнийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл болж байхад хэн ч мэдээлэхгүй, хуулийн байгууллагынхан ирээд ямар ч арга хэмжээ авахгүй байсаар хүний амь нас үрэгдэж байна. Энэ бол үнэхээр харамсалтай.

 

-Өмнө нь эсэргүүцлийн цуглаан, зул өргөх гээд арга хэмжээ зохиож байсан. Энэ удаад та бүхэн яаж эсэргүүцлээ илэрхийлэх вэ?


-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьж байна. Гэхдээ шийдэх цорын ганц эрх мэдэл УИХ-д бий. УИХ-д байгаа эмэгтэй гишүүд, МАН-ын бүлэг ойлготол нь бид ярих хэрэгтэй. Тэд ойлгоод кнопоо дартал нь бид ярих хэрэгтэй. Бид кнопыг нь хүчээр очиж даруулж чадахгүйгээс хойш боломжоо л ашиглая. Эрх биш энэ олон хүний дуу хоолойг сонсох байх гэж найдаж байна.

 

-Хуулиудыг ёсчлон батлаагүй байсан учраас буцаах боломжтой гээд үндсэндээ өмнөх парламент ажлаа дутуу хийсэн гэдэг шалтаг л хэлээд байгаа?


-Ёсчлоход угаасаа МАН ирц бүрдүүлээгүй юм. Түрүүчийн парламентад МАХН, МҮАН, бие даагчид ИЗНН, АН бүгд нийлж байж олонхийг арай гэж бүрдүүлж, ирц бүрддэг байсан шүү дээ. Болорчулуун, Даваасүрэн гэж хоёр бие даагч гишүүн МАН-д орсон. МАХН-аас Улаан, Тэрбишдагва нар МАН-д орсон гэхээр ирц бүрдүүлэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Яг тэр үед нь хуулиудыг ёсчлох хурлын ирц бүрдээгүй юм. Чуулганы сүүлийн хэдэн хоногт МАН-ынхан танхимд орж ирээгүй учир ирц бүрдээгүй.

 

-Нийгмийн шинжтэй хуулиудыг хүчингүй болгох шийдвэр ар араасаа гарч байгааг үндсэндээ өшөө авалт гэж харахаас өөрцгүй болчихлоо?


-МАН-ын үнэндээ яагаад байгааг ойлгохгүй байна. Ард түмэндээ өс санасан юм шиг шийдвэр гаргаж байгаа. Хүчирхийллийн эсрэг байх, хүний эрхийг, ахмадуудыгаа хайрлаж хамгаалах ёстой. Гэтэл хүчирхийллийн төлөө, хүний эрхийн эсрэг зогсоод, ахмадуудаа хохироож байгаа юм шиг. Иргэд нь ажилтай орлоготой байж, боловсролтой болох ёстой байтал Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын цалинг хасчихсан. Бид урьд нь яаж ч хямрал болж байсан иргэдийнхээ халаас руу ордоггүй байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд дандаа л хямрал дундуур явсан. Тэгэхдээ яаж ийгээд иргэдийнхээ халаас руу орчихгүй юмсан. Оюутны тэтгэлэг, МСҮТ-ийн тэтгэлэг, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг хасахгүйгээр эдийн засгаа босгох юмсан гэж өөр гарцууд хайдаг байсан. Одоо МАН гарц хайхын оронд зүгээр л дээрэмчин шиг загнаж байна. Хасч болох бүгдийг хасна гэлээ. Өнөөдөр хасаад байгаа зүйлүүдэд хүрэхийн тулд хэчнээн олон хүний тэмцэл болж, хэчнээн олон хүн төрд зовлон, шаналлаа ярьж байж шийдсэнийг ор тас мартчихаж байгаа юм. Нэг харахад АН-ын хийсэн ажлыг баллуурдаж байгаа юм шиг үйлдэл боловч нөгөө талаас бусдынхаа 20 жилийн тэмцлийг арчиж буй хэрэг. Ганцхан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гэхэд хүчирхийлэлд өртсөн мянган мянган хүний зовлон, нулимс, цусаар бичигдэн уламжлагдаж байж төрийнхний чихэнд арай гэж хүрээд батлагдахад сая нураалаа. Тэгэхээр энэ бол үнэхээр харгис шийдвэр. Дарангуйллын нийгэм тогтоох гээд байгаа юм уу, коммунизм руугаа буцах гээд байгаа юм уу, ард түмэн өөрсдөд нь хэрэггүй болоод өөр юм бодож яваа юм уу ойлгохгүй байна.

 

-Улс төрийн намуудын урьд өмнөх парламент, Засгийн газрын хийснийг үгүйсгэдэг ч нэг л буруу эргүүлэгт л орчихлоо.


-Зарим намууд өмнөх намуудын гаргасан шийдвэрийг няцаадаг байсан нь үнэн. Тэгэхдээ хэзээ ч ард түмэн рүүгээ нулимж байгаагүй. Ард түмэнд хамаатай зүйл рүү дайрч орж байсангүй. Жишээ нь, Засгийн газрын хуучин бүтцийг өөрчилж, шинээр бүрдүүлдэг л байсан. Түүнээс биш нэгнийхнээ баталсан тэтгэврийн тухай хуулийг нөгөө нь хүчингүй болгож ахмадуудаараа тоглож байсан түүх аль ч нам, засагт байгаагүй. Төрийн хүний уламжлалт эрхэм чанар гэж бий. Тэр чанар үе үеийн Засгийн газарт хадгалагддаг. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг юугаар хязгаарлагддаг вэ гэхээр урьд өмнөхөө үгүйсгэлээ гэхэд энэ хүрээд л зогсоно гэдгээ мэддэгт байдаг юм. Энэ ёс жудаг нь одоогийн парламент, Засгийн газрын үед бүрэн алдагдлаа. Иргэдийнхээ эрх, аюулгүй байдал, амь насанд аюул учруулж болохуйц харгис эрсдэлтэй алхам хийлээ. Иргэдийнхээ халаас руу эрээ цээргүй орлоо л доо.

 

-Аливаа парламентад эмэгтэй гишүүд олон байх тусам нийгэмд чиглэсэн бодлого боловсруулж, хууль баталдаг. Та бүхний ажиллаж байсан бүрэн эрхийн хугацаанд 11 эмэгтэй гишүүнтэй байсан бол энэ удаад илүү олон болсон. Одоо суугаа 13 гишүүндээ хандаад нийгмийн эрх ашгийн төлөөх шийдвэрт бат зогсч, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгаач гэж хандсан уу?


-Хандсан. Жишээлбэл, Сарангэрэл гишүүнтэй тааралдаад маш сайн хэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль дээр Бямбацогтын оруулж ирж байгаа тогтоолыг эсэргүүцэж өгөөч гэж гуйсан. Өмнөх парламентад байсан гишүүний хувьд бусад эмэгтэйчүүддээ уриалаад нөлөөлж өгөөрэй гэж аминчилж гуйсан. Олон эмэгтэй гишүүн байгаа юм чинь гэж нэлээн өөдрөг төсөөлж хүлээсэн. МАН-ын дотоод соёл нь манай эмэгтэй гишүүдийг хүүхэлдэй болгож байна. Буруу соёлд нь дарамтлагдсан бүсгүйчүүд маань буруу кноп дараад сууж байна шүү дээ. Нарантуяа бол өөрийнхөө бодлоор кнопоо дарна. Бусад 12 эмэгтэй гишүүнийг битгий ингэж олон дахин байр сууринаасаа ухраач гэж хэлмээр байна. Та нар минь сэрээч ээ. Эмэгтэйчүүдийг төлөөлж гарч ирснээ санаач ээ. Эмэгтэйчүүдийг төлөөлж гарч ирээд тэднийхээ эрхийн төлөө дуугарч чадахгүй, кнопоо дарж чадахгүй, байр сууриа илэрхийлж чадахгүй юм бол дараагийн сонгуулиар эмэгтэйчүүдэд хэн ч итгэхгүй. 2012-2016 оны парламентад таван намаас бүрдсэн 11 эмэгтэй нийлж суухаараа эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль дээр намын даргынхаа дарамтанд оров, бүлгийн дарамтад оров гэдэг байсан. Эмэгтэй хүнийхээ байр сууринаас кнопоо дараарай гэж ярьдаг байсан. Тэгээд ямар ч эрх ашгийн дарамтад орохгүйгээр, ямар ч улстөржилтгүйгээр хүүхэд, эмэгтэйчүүд, аюулгүй байдлын асуудалд эрчүүддээ хүчтэй нөлөөлж чаддаг байсан л даа.

 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлсэнгүй гэж эмэгтэй гишүүд чуулганаа хаяж гарч байсныг санаж байна.


-Тэр туршлага байна шүү дээ. Түүнийг л МАН-ын эмэгтэйчүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх эмэгтэй улстөрчийг одоогийн гишүүдээр төсөөлж ойлгох гээд байна. Эхний хэдэн хууль дээр туршлагагүйтлээ гэж бодоход энэ алдаагаа маш хурдан засах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүсийг сонгож оруулсны үр дүнг ард түмэндээ харуулах хэрэгтэй байна. Би хувьдаа хэрэгтэй хуулийг нь л батлуулах юмсан гэж боддог байв. Эмэгтэй хүнийг сонгоод оруулж ирсэн сонгогчдоо бодоод Хог хаягдлын хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад тэмцэж байгаад батлуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн хуулиудад Хуульзүйн байнгын хороонд эмэгтэй гишүүн байгааг мэдэртэл идэвхтэй ажиллаж ирсэн. Тэрийг л энэ эмэгтэй гишүүдээс хүсч байгаа юм. Төрийн ажил хийж байгаа эмэгтэй хүн шаардлагатай зүйл дээр намаа мартаад ард түмнээ бодох ёстой. Ард түмнээ эхлээд бодно гэж тангараг өргөдөг. Нам гэдэг чинь ард түмэн юу хүсч байгааг бүтцээрээ, хамт олноороо ажил болгодог том институц шүү дээ. Нам дотроо гишүүнийхээ хувьд зоригтой хэлдэг байж эргэж намдаа нөлөөлнө. Тийм хэмжээний нөлөөллийг хэн ч хэрэгжүүлж чадна шүү дээ.

 

-Үнэхээр намын бодлого гэдэг нэрээр эрчүүддээ баригдчихдаг. Энэ парламентын эмэгтэйчүүд маань нэг намынх учраас чанга хэлж, нөлөөлж чадах болов уу?


-Эмэгтэй гишүүд маань микро­фоноо асаагаад хэлэхэд хэнд ч нөлөөлж чадна. Жишээлбэл, яруу найрагч Мөнхцэцэгт үг дутна гэж байхгүй. Ганцхан сэтгэл нь дутаж байгаа. Зориг нь дутав л гэж. Яруу найрагч хүн зоригтой байдаг. Тэгэхээр зориг нь, үг нь байна тэр хүнд. Одоо сэтгэлийг нь асаах хэрэгтэй. Тэр хүмүү­сийн эх хүний, эмэгтэй хүний сэтгэлийг нь асаах хэрэгтэй байна. Тэгэх юм бол эмэгтэй гишүүд нь энэ МАН-ыг арай хүн шиг шийдвэр гаргадаг нам болгоно гэж найдаж байна.

 

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • Зочин (202.21.106.139)
    ард түмнээрээ энгэж доромжлуулж байхаараа дуугүй сайхан амьдараач эхгүй хүүхний бөгс том гэдэг байхаа монгол нөхөргүй болохоор хэлэх хүн байхгүй юм байгаа биз ард түмнээ туйлд нь хүргэчихээд ийм юм ярихаас санаа зовмоор юм дуугай ногоон нүдэн ламаа тэврээд унт чи бол улс төр ч биш чиний мэдлэг ч хүрэхгүй харин ганц удаагийн сонголтоор сонгогдсондоо баярлаж яв ахиж ард түмэнд бүү гай бол хөгшин евролоо хүзүүгээр нь тэврээд цаашаа хараад хэвт
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • zochin (207.244.93.232)
    ардчилсан нам ялагдахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн худал ярьдаг намыг гутаасан хүмүүсийг нэг чи учир номоо бичээд өөртөө төсөөлөөд сууж байсан нь дээрээ зөв ажлаа олсон байна одоо нэгэнт олон хүнд тараа таниулсан учир дахиад олон юм яриад байх хэрэггүй ээ. Чи бол улс төр ч биш зүгээр уран зөгнөлт зохиолч байсан байна чамайг танилгүй сонгосондоо их харамсдаг чамд зохиолын чинь ажилд амжилт хүсье. Дахиж гарч ирж битгий санаа зовоогоорой
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
  • shaadag gichii (202.179.26.2)
    ymar ch sonirholgvi atsnii yritslaga boljde
    2016 оны 09 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (103.212.118.176)
    АН - Авилгачдын Нам
    2016 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.11.110)
    Ногоон нүдэн лам гэнэ үү ном гэнэ үү нохой долоо гадаад өвөөгөө тэврээд хэвтэж бай
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • зочин (199.40.204.245)
    гадаад өвөөгөө тэврээд дуугуй хэвтэж бай
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
    • Цахар
      Эрдэнэтийг Августо Пиночетийн нэрэмжит болгомоор юм. Энэ хүн Чилид цэргийн эргэлт хийж Сальвадор Альендег огцруулсанаар ЗХУ тэндээс зэс авч чадахаа болиод Эрдэнэтийг барьсан юм шүү дээ. Түүнээс биш манай нөхдийн бичсэнээр Ю.Цэдэнбал хөөцөлдөөд ч бүтээчихсэн юм биш
      2016 оны 09 сарын 23
  • Зочин (103.212.118.236)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.236)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.24.170)
    odoo boli boli.humuusig teneg gej bodood esreg yum yariad bhin.duurtsen humuus ih bnaa ene namd
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.121.42)
    Дарга нар чинь юу хийснээс юу юуг суйруулж дахиж босгоход ямар их хугацаа хуч чармайлт орохоор болсныг ер нь л урьдах хийснээ бугдийг байхгуй болгосноо эрхбиш мэдэж ойлгож байгаа гэж найдахаас. Эвдэх ямар хялбар Харин эвлуулэх ямар хэцууг зари и нь огтоос ойлгоогуй зувхэн хувийн хэдэн мунгэ тугрэгэндээ хэт цатгалдсан байдалтай байгаа д ой гутаж байна
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.37.100)
    ард түмнийг хуулиар далайлгаж айлгасан өөрсдөө хуулийг уландаа гишгэсэн ааштай шуналтай дүр эсгэсэн ардчилсан хочтой одой биетэй мутацид орсон гаж хөгжилтэй нам гэвэл яах уу?
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
    • Зочин
      яг үнэн тодорхойлолт байна
      2016 оны 09 сарын 23
  • Монгол ээж (202.9.44.37)
    ардчилал нэрээр Монгол улсыг ямар болгосноо хараач одоо ард тумэн Оюунгэрэл минь чамд хууртахгуй чи зугээр тэр гадаадынхаа шавхрууг долоогоод дугуй л амьдар сиймхийч гэр минь сэгсгэрч эх минь гадаадын гар хол бологч бидэнд хэрэггуй Монголчууд орги мах гурил ногоо жимсээ идээд маргаашдаа итгэлтэй амар амгалан амьдарч чадах байх энэ намаар удирдуулаад бусээ чангалаад эх орноо аврахад ард тумэн бэлэн шуу
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (211.153.85.239)
    Жинхэнэ ард түмнээ дээрэлхэж дээрэмддэг нам. Яасан ухаан суудаггүй хогын суканууд вэ?
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
    • зочин
      2012-2016 онд Төрийн дээд болон дунд д шатан дах үнэнхүү хүнд суртлыг үгүй болгосон нь үнэн. Тэд аймаар доод шатнаа дээрэлхдэг байсан.
      2016 оны 09 сарын 23
  • иргэн (103.229.122.203)
    АНам нам биш луйварчдын баг .
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.44.229)
    ene odoo yu geed ch nemergvi bolson shte ingej bxaar vschind or
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • uuuuuu (89.217.200.133)
    nasandaa tohirohgui ene hachin evgui urt ys ni galzuu avgai shig haragduulj baina shdee, tolind hardaggui um baihdaa, yanaa
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.31.157)
    4 жил коммунистууд шиг аашилж байснаа одоо мартчихдаг юм байхдаа
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • zochin (92.225.40.240)
    ENE CHAVGANTS GALZUURCHIHSAN IUM UU, US GEZGEE ZADGAI TAVICHIHAAD ZADARSAN UMHII AMNIHAA HIIGEER UTAJ SUUH CHIN HEN CHAMD ITGEED BAINA.HUGSHIN GICHII SHULMAS
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.193.184)
    Africa-n neg unjuu evertei uher bdag da, teren shig haragdaj bn kk
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.69)
    Монголчуудаа нам хэмээн хоорондоо маргаж хулгайч нарын хооль бүү бол Энэ намчирхасан сатгэлгээг хулгайч нар төрийн эрхэнд үүрт байх гэж ард иргэдэд зориудаар элдэв аргаар би болгож тархи толгоог чинь иргүүлэж хуурч мэхлэж байгаа юм Үүгийхээ үр дүнд МАНАН хэмээх хулгайч нарын бүлэглэл сонгууль бүрээр ээлжилэн төрийн эрхэнд харч ээлжилэн хулгай хийж хамтарч идсээр байна СБаяр С Баярцогт тэрүүтэн нар бол гадаадын тэжээвэр МАНАН бүлэглэлийн гол хүмүүс
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Энэ авгай 4 жил сонгосон газартаа харагдаагүй юуч хийгээгүй ганц зам ч тавиж чадаагүй авгай шүү дээ ямарч хэрэгүй авгай зайл зайл хол очож хуц
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин (150.129.142.142)
    АН ааштай гэж өөрсдийнхөө булайг нуух гэж ядчих юмаа. 4 жил ард олноо үзэл бодол үйл ажил нас хүйс хөрөнгө мөнгөөр нь яаж ялгаж зовоож байснаа их цэвэрхэн үгээр зөөллөх гэж ядаж байх шив дээ. Үнэндээ нийт ард олонд халгаатай 4 жил өнгөрсөн ш дээ. Тиймээс ч сонголт нь хүчтэй эргэснийг одоо болтол ойлгохгүй анааш шиг явж байгаа юмуу хөөрхий дөө, хамгийн багадаа 10 жил ард олон мартахааргүй ааш гаргасан даа, новшнууд, хол бай
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.29.216)
    Odoo bol daraad oriluulchkhaar sexy kharagdaj bn shuu al khediin iim bolokhgui kkkkk
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    Ард иргэдээ АН 4 жил их дээрэлхэж доромжилсон.Чи мэдэхгүйдээ биш өөр хэлэх үг үгүй дээ байгаа царай чинь энэ. Бас элий балай үг ярина.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    бүх хүн мэдчихээд байхад одоо юу яараад байна эсвэл хүмүүсийг тэнэг гэж доорд үздэг юм уу
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    hvniig sain myygaar n boditoi dvgnej bai bitgii hydlaa vnen doromjilj baigaach ta nar
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.44.13)
    iim xorchin avgai nariig xarvaas andashgyi nyd ni gololzood
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (78.191.57.86)
    MAN-najil hiideggui suudal buglusun uuriin gesen tolgoigui buh ymand buh enhboldiin hartsaar huduldug komnist ynhanuudiig butsaaj tat
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (110.22.114.138)
    Иймэрхүү бусдын оюун ухааны боолууд ардчилал гэж алцагнаж алиалагч болж ард түмнийг самардаг юм шдээ Эмээгээ хийгээд гэвтэж бхгүй үсээ задгай тавьчаад элийрч улс төр ярьсан чуганц
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.38.253)
    болио америкийн алуушка минь
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.70.34.98)
    Миний ойлгож байгаагаар аль ч нам тэр ААШ гаргаж болохгүй. АН-аа - ааштай ч нам гэсэн байх юм. Эвгүй сонсогдож байна. Нам ааш авиргүй, зөв мэргэн, төлөв байдлаа олсон, үнэнхүү шудрага үйл ажиллагаа явуулах чадвартай байх ёстой байх.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • amerika (202.21.120.62)
    amerik ovoogiin orond mongol zaluu goyo doo . ene hun gadaad nohroos odoo jaahan uidaa bizdee .
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Харин ч та нар ард түмнээ элэг барьж өөрсдөө баяжиж улсаа элгээр нь мөлхүүлсэндээ. Наад зах нь яармаг хавийн БОГД уулын энгэрээр та нарын татсан том том хашаанууд байна. Уг нь чи тэр газрыг Хан -Уулчуудад өгнө гэж 2012 оны сонгуульд гарч ирээ биз дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Ардчилал ч гэж дээ дүр эсгэгчид
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • zochin (103.23.51.17)
    Үхэж далд ороосой энэ нам гэсэн золбингууд, хүний адгууд, яриагий нь сонсохоор ийм сэтгэгдэл төрөхийм, Ногоон нүдэнгий нь сүр болоод байхаар нь уншсан ахлах ангийн сурагчийн зохион бичлэг ч тийм байхгүй.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • иргэн (203.91.119.118)
    Сайхан секси харагдаж байна.Америк өвгөнийхөө оронд Монгол залууг сонгооч
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.109.216)
    shuudaand hisen vherin ewer shig nam b
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.38.103)
    харин ч ард түмнийг дээрэлхэж жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлбэл шоронд хийнэ шүү гэж танай лалар батүүл чинь айлган сүрдүүлж юм л бол торгоно хорино гэдэг байсан алцгар эмээ минь амаа мэдэж бур.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.105)
    Секси байна гоё шүү
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • иргэн (103.206.195.163)
    Зохиолч Өлзийтөгс авъяасгүй хүмүүс залхуу байдаг ч болоосой, дэндүү их хөдөлмөрлөөд байх юм гэсэн байсныг уншсан биз дээ.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • jjajajajaja (122.201.31.95)
    haluun zunaar ideshee hiigeed geed ehldeg nom doo hehe.mongol ahui no shuu dee ene nomd bol
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.212.119.199)
    Ногоон нүдэн ламын 2 р дэвтэр. Үнэхээр утгагүй юмаа. Ном гэхэд гомдмоор. Улс төрч чинь илүү зохимжтой.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Ном биш ээ, зохион бичлэг байгаамөө.
      2016 оны 09 сарын 22
  • Иргэн (202.70.34.98)
    хэрэгжүүлэхгүй болоод байгаа хуулиудыг тухайн үед нь ёсчлох гэхээр МАН ирцээ хангаж өгөхгүй байсан гэдгээ бусад нь яагаад ярихгүй явж ирэв. Оюунгэрэл л өнгөрсөн хойно хэллээ шүү дээ. Одоо ард түмэн АН-ынхан л хүчлээгүй орхисон гэсэн ойлголт аваад явж байгаа шүү дээ. Харамсалтай.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    yostoi mundag emegtei. saihan ch bolchihoj bur. AN-iin goyo, uhaantai, chadaltai huuhnuud MAN-iin emsees buh utgaaraa hamaagui deer umaa, neeree tsaanaasaa oor yum. harahad ch uramtai, unshihad ch uhaantai. MAN-iin baliar buduun banzal yumnuud ene emegteigees ulger duurial avaasai.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
    • Cogjil
      Magtah hun bhgui bolohoor uuriiguu magtaad setgegdel bichchih uum daa.oyungerel guai
      2016 оны 09 сарын 22
  • Зочин (103.9.88.212)
    Харин ч та нар ард түмнээ элэг барьж өөрсдөө баяжиж улсаа элгээр нь мөлхүүлсэндээ. Наад зах нь яармаг хавийн БОГД уулын энгэрээр та нарын татсан том том хашаанууд байна. Уг нь чи тэр газрыг Хан -Уулчуудад өгнө гэж 2012 оны сонгуульд гарч ирээ биз дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.123.172)
    Хамгийн ихээр ард түмнээ дээрэлэхсан нам бол АН. Одоо л ард түмний нуруу жаахан тэнийх гэж байна. Машиныг нь ачна, түгжинэ, торгоно, кармаг нь ухна Долларын ханшийг өсгөнө Хэлэх ч юм байхгүй
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
    • zochin
      Za za ardin naminhanig l harya
      2016 оны 09 сарын 22
  • Зочин (122.201.23.210)
    Bondiin hamag munguu huvaaj ideed elgeer ni hevtuulchihej bgaa chini odoo deerelhej bgaa hereg bishuu.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.37.171)
    МАНгарын авгайчууд намаа дагаж амьдралаа дээшлүүлчихье л гэж бодож суугаа, хөөхийс. Яг үнэндээ Оюунгэрэл Батчимэг Тэмүүжин Баабар Цэнддоо Доржготов нар шиг сэтгэдэг хүмүүс МАНгарт элсэх магадлал тэг, хэзээ ч элсэхгүй. Одоо бол УИХ ямар ч сонирхолгүй болсон. УИХ -ын гишүүдийн сонин сонин нэрс гарч ирдэг, хэн ч сонирхдоггүй. Аварга Батэрдэнэ сайд ч гэх шиг , багабанди төрийн өмчийн мэнэжэрч гэх шиг алиа алиа. Ухардаг нам.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.147)
    Саяын 4 жил жинхэнэ элгээр нь хэвтүүлж дээрэлхлээшдээ.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • ШАЛДАН ҮНЭН (202.179.24.205)
    БАС чамгүй чадалтай ч азтай ч бүсгүй одоо болсон гэж сонгогч дүнгээ тависан гадгаад нөхөртэй болхоорньл жаахан тийм байлаг юм тэр хүн монголын иргэн биш байдаг монгол ч дээ эх зах хамаа намаагаа ёс заншлаа ардчилалын буянаар алдаж дууслаадаа энэ ажилд их оройлж оролцсон хүн бол энэ эмэгтэй өөрөө байж бн үүнийг бидч олгосон харин энэ хүн ойлгосон эсхийг бүү мэд ...
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин (202.9.40.203)
    наад тэнэг номоо боль цаас цагийн гарз
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.143.20)
    Авгай гэж ирээд л олон хүн бичсэн байх юм соёл хэл үндсээ бодсон ч авгай гэдэг үг чинь хүндэтгэлийн үг аминдаа доромжлоод байгаа юм байх даа зайлуул өөрсдөө өөрөө ямар хүн болчихоод ингэж бичдэг юм бэ та нар юу ч хийж бүтээгээгүй байж амны нь салиа арилаагүй байж хүн доромжлох санаатай аягүй бол салиа гэж юу байдгийг ч мэдэхгүй ш дээ сонин хүмүүс вэ ёстой ийм хүмүүс л улс орноо доройтуулсан байгаа та нар өөрсдөө л улс орон гэж цээжээ дэлдээд байгаа болохоос гудамжинд хаясан цаасаа аваад хогийн саванд хийж үзсэн юм уу хэлэх үг байна уу ямар тэнэг нь ихдэж ухаан нь хомосдсон хүмүүс вэ.......хэлэх үг олдохгүй юм
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
    • zochin
      Tiim
      2016 оны 09 сарын 22
  • Зочин (103.57.94.217)
    AN harin ch neg tarchlaana shuu, ardyg!
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.123.172)
    Энэ авгай чинь сонгуулиас хойш юмтай болчихсон бололтой, нойрны эм сайн уу, тетарцин гэж сайн эм байдаг юм
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Zochin (103.212.118.149)
    Teneg avgai ugaa hutsaad bn uuruu naad namsaa zail tegvel bolnoo
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.193.75)
    AH MAH MAXH BUGD HEREGGUI SUULIIN 26 JIL TURD BSAN BUGD HEREGGUI!!!! ZUVHUN ZUV MONGOL HUN L HEREGTEI!!!!
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин (203.91.116.94)
    Ааштай гэдгийг өөрийнхөөрөө зүтгэж урвагнадаг, жарвагнадаг гэж ойлгох уу
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    ed nar zailj baij AN shinechlegdene
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
    • zochin
      ene ardchilal bishee 12-16 on ABILGACHID -iig noirnoos ni sereej ard tumniig hemlesen jiluud ta ter dotor hamt sersen shulam daa.
      2016 оны 09 сарын 22
    • зочин
      ёстой тэр нь ч юу юм бэ
      2016 оны 09 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна
    8 мин
  • ЗГ: Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулна
    47 мин
  • Зуны улиралд ЦАГААН ИДЭЭ хэрэглэхийн ашиг тус
    54 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68 мянган хүүхэд бүртгүүлээд байна
    1 цаг 28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 29 мин
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
    1 цаг 54 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    1 цаг 55 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ
    2 цаг 24 мин
  • Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
    17 цаг 43 мин
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
    17 цаг 46 мин
  • Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
    18 цаг 3 мин
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
    18 цаг 48 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    19 цаг 5 мин
  • Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
    19 цаг 35 мин
  • Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
    19 цаг 43 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    19 цаг 45 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    20 цаг 36 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    21 цаг 14 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    22 цаг 4 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    22 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ
24 баримт
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК