09.00 цагт: "Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган - 2016" ЭМЯ-ны Б зааланд болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IY уралдааны талаар ҮДБЭЧ, Урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Холимог тулааны Монголын МЖЛ1 Японы Дийп холбооны тамирчид бямба гаригт тулалдах гэж байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр ТВ5 Телевизийн байранд болно.
12:00 цагт: Дахин төлөвлөлтөд газраа чөлөөлж өгчихөөд хохирсон иргэдтэй Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар газар дээр нь уулзалт хийх юм байна. Нөхцөл байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээг ярина. Хаяг: Шинэ баян хошууны эцэс
14:00 цагт: Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх хурал Хангарьд ордоны 14 давхарт болно. Холбогдох утас: 96586689
14:00 цагт: СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд "ӨСВӨРИЙН АВРАГЧ -2016" тэмцээн болно. Лавлах утас: 99130544, 93074997
18:00 цагт: Уран бүтээлч Н.Цэвэлмаагийн "PORTRAIT OF HEART" бие даасан үзэсгэлэн Q арт галерейд нээгдэнэ. Хаяг: Хан УУл дүүрэг, 1-р хороо Бэлла Виста таун