Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 632 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 458 дуудлага бүртгэгдэж, 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, 120.000-ын зүүн автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 07 настай эрэгтэй Д-г хаалганд хавчиж гэмтээжээ.
Мөн БЗД-ийн нутаг Улиастайн зам T.Prius маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Улиастайн 1217 тоот хашаа мөргөж онхолдон зорчигч 04 настай Х нарын 2 хүн гэмтсэн байна.
Ховд аймгийн Зэрэг сум, Эрхэм багийн нутаг Усны эх гэдэг газар Beiben маркийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон байна.