Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөвгүүддээ ээж нь байхыг хүссэн Ё.Соёлням ард түмэндээ хандаж, тусламж хүслээ

2016-9-29
0
ЖИРГЭХ

       Энэ эмэгтэйн нэрийг Ё.Соёлням гэдэг. Олны танил биш, жирийн нэгэн эзэгтэй, хөвгүүдийн ээж, хүний хань. Ё.Соёлням гурван хүүтэй бөгөөд хамгийн бага нь дөрвөн настай харин том нь дөрөвдүгээр ангид сурдаг. Тэрбээр хөвгүүддээ ээж нь хэвээр үлдэж элэг бүтэн амьдрахын тулд уншигчид та бүхэнд хандсан нь энэ юм.  Хэзээнээс тусч, сайхан сэтгэлээрээ гайхагдаж ирсэн Монголын ард түмэн та бүхэн нэг ч гэсэн айлыг элэг бүтэн амьдрахад нь дэм хүргэж түүнд туслахыг уриалж байна. Ё.Соёлнямын ард түмэндээ хандан бичсэн захидлыг хүргэе.

Захидал


        Сайн байцгаана уу? "Сайн байна уу? Сайн, сайн" гэдэг монгол хүний мэндчилгээний энэ хоёр гуравхан үг... Хэлэхэд хэчнээн амар билээ дээ, хэд гуравхан энэ үг. "Сайн. Сайн байна уу?"... Гэхдээ цөөн хэдэн энэ үг ямар чухал, ямар үнэтэй ойрд би улам ихээр ойлгодог боллоо. Утга учрыг нь ухаарч ойлгох тусмаа урьд нь яагаад анзаардаггүй байсан юм бол гэж гайхах.


Намайг Ёндонжанхарын Соёлням гэдэг. Би 42 настай, гурван хүүгийн ээж, сайхан ханийн гэргий. Би олны танил биш, жирийн нэгэн эзэгтэй, хөвгүүдийн ээж, хүний хань. Гурван хүүгийн маань бага нь дөнгөж 4 настай, том нь 4 дүгээр анги. Нөхөр бид хоёр бизнес гэж хэлэхэд томдох хувийн жижиг сажиг ажил аялуулж, амьдралаа хүнээс илүүгүй ч, бас дутуугүй авч явах гэж хэрэндээ л хичээж ирсэн. Хүнд муу юм хийлгүй амьдарч, олсоноо гололгүй, алдсандаа амаа барилгүй амьдарч ирсэн тийм л айл, ийм л хүн. Миний мундагийнх ч биш, талийгаач ижий, настай буурал аав хоёр маань бидэнд ийм хүмүүжил суулгаж дээ. Тэр хоёр маань насаараа олны хүүхэдтэй бужигнасан багш нар. Хуучнаар Найрамдлын район, одоогийн Баянзүрх дүүргийн 44 болон 53 дугаар сургуулийнхан бол хоёулаа биеийн тамирын багшаар ажилладаг байсан нэг гэрийн хоёрыг санаж байгаа байх аа.


Цаг улирал ээлжилсээр, он жил жамаараа урссаар, хүүхдүүдээ зөөж, ажлаа хийж, үглэж дуулж, инээж хөөрч, амьдрал өөрийнхөө гольдролоор үргэлжилсээр байх юм шиг санаж явлаа, саяхан болтол. Гэвч энэ хавар би хэн хүн өдөр болгон сонсоод байдаггүй цочир хэцүү мэдээ сонслоо. "Элэг яаралтай солиулах шаардлагатай". Донор олох, эмнэлэг сонгох, зардлаа олох гэсээр зуныг үдэж, намар дундаа орлоо. Энэ бол миний асуудал, намайг л онилж дайрсан хувь зохиол, хүмүүст нялзааж, бусдад тохох хэрэггүй гэсэн бодолтойгоо яваад байсан хэрэг. Гэвч... Гэвч элэг солиулах хагалгааны зардал бараг 100 шахам сая төгрөгтэй нүүр тулан яг зогсох хүртлээ... Зарж болох бүхнээ борлуулж, зээлж чадах болгоноо цуглуулж явсаар "10 дугаар сарын 15-ны өдөр мөнгөө байршуулах эцсийн хугацаа" гэдэг товыг сонсоод энэ захидлыг бичихээр шийдлээ.


Танихгүй нэгэнд туслах алба танд байхгүй байж болно. Таньдаг нэг нь энэ захидлыг олж уншвал Соёлоодоо туслана уу. Миний данс: Хаан банк 5077015648 Соёлням.


"Элэг нэгтэй болъё" гэж хөвгүүд болон ханьтайгаа хамт би танаас гуйж байна. "Сайн байна уу?" гэдэг сайхан асуултын хариуд элэг бүтэн, инээд дүүрнээр "Сайн. Та сайн уу?" гэж мэндчилэх өдөр олон, олон намраар ирнэ гэж найдаад эрхэм танаа хүндэтгэн ёсолсон Ёндонжанхарын Соёлням.

24tsag.mn
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
Хаврын ядаргаа: Шалтгаан ба даван туулах аргууд
Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (103.26.192.42)
    Zorigtoi ba minii dvv bidchin mongolchuud ydarsan tsagt tuslana oodrog ba 3hoorhon hvvgin zaya tvshine
    2017 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.165)
    Ийм сайхан 3 хүүгийх нь буян заяа түших бизээ. Түргэн эдгээрэй.
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • B.Altantuya (112.72.11.114)
    Huurhuudee saihan zaluu nas bna edgenee minii duu huuhdiin huwi zaya baigaa bolohoor uudrug baigaarai. Hamt olon bna. Buu guni. Udahgui saihan bolno. Mongolchuudaa bugdeeree tuslay ewtei baihdaa huchtei shuu dee
    2016 оны 10 сарын 01 | Хариулах
  • Oogii (139.5.216.43)
    Tumur zamiin coeliin ordond boldog Munh nar eejiin xumuustei uulz. Buten sain udur 11 tsagt boldog. Uuruu chadahgui bol eejiigee er ni ger buliinhee xumuusiig yawuulaad neg uz. Tend chinii toloo zalbirahad ajil uils chini turgen bune. Jishee xelexed cham shig olon xun ergesen yumas
    2016 оны 09 сарын 30 | Хариулах
  • Zochin (103.26.193.206)
    Tuslax xeregtei gej bodoj bnshu
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Эвдэрхий хүн (103.26.193.99)
    Одоо нэг зүйл түгээмэл газар авахнээ. Тэгээч ингээч л гээд л.
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Хүн тусламж хүссэн байгаа биз. Туслаж чадхгүй юм аа гэхэд дуугүй өнгрөөж сур
      2016 оны 09 сарын 29
  • Зочин (103.57.94.198)
    ajiltai bolgood ogooch ene hund tuslah umsan. Yaah be
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.113.253)
    Uchuuhen ch gesen chadliha hereer tusalnaa. Setgeleeree eruul aj jargaltai baival hurdan edgene ee
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.24.113)
    тусална аа сэтгэл санаа өөдрөг байгаарай Соёлоо
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (211.247.109.22)
    Зовсон цагт нэгэндээ туслах нь хүмүүний ёсоо. Цөөхөн монголчууд бид юу байгаа түүгээрээ биендээ туслан буурал замбуулингийн элгэн дээр элэг бүтэн амьдрах юмсан даа. Миний дүү эдгэнээ. Хүүхдүүдийн чинь заяа түшнэ. Чиний ард элэг нэгт монголчууд байгаа шүү дээ
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin (27.123.213.234)
    utasaa bichbel zugeer bna tuslahig husej bna
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
    • soyoloo
      99223319
      2016 оны 09 сарын 29
  • Зочин (103.26.195.129)
    Uils ni butej xurdan edgerex boltygai.
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • би (103.9.90.98)
    Бүх зүйл сайхан болно.
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.39.84)
    Гоё бичжээ. Туслахыг уриалъя.
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    10 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    22 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    51 мин
  • Байнгын хороод хуралдана
    1 цаг 7 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    1 цаг 8 мин
  • Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт ямар багууд үлдэх вэ? 
    1 цаг 13 мин
  • Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хамаарал бүхий этгээд Б.Ө****** /8811****/ барилгын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжээс их хэмжээний мөнгө нэхсэн байж болзошгүй
    1 цаг 14 мин
  • 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д өндөр амжилт үзүүлэх магадлалтай Ази тивийн багууд 
    1 цаг 18 мин
  • Хаврын ядаргаа: Шалтгаан ба даван туулах аргууд
    1 цаг 24 мин
  • Каори Мацүмото: Би "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж өөртөө үргэлж хэлдэг байсан
    1 цаг 39 мин
  • О.Номинчимэг: Олон улсын Парламентчдын хүний эрхийн хороо нийт 845 парламентчийн хэрэг дээр ажиллаж байна
    1 цаг 46 мин
  • Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
    1 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт болно
    1 цаг 52 мин
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
    2 цаг 42 мин
  • Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон болон цасан шуургатай байхыг анхааруулж байна
    2 цаг 57 мин
  • Бар,  нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    3 цаг 0 мин
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    17 цаг 23 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    17 цаг 55 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 59 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК