Оросын эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсийг үхэхээс аварч, бие махбодийн цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж буй явдал юм” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл АНУ-ын Үндэсний нойр судлалын сан хүний өдөрт унтах ёстой цагийг насны ангиллаар судалж, гаргажээ. Нойрны дутагдалд орохгүйн тулд үүнийг өдөр бүр баримтлах ёстойг зөвлөсөн байна.
Тэдний зөвлөж буйгаар зургаан настнууд 9-12 цаг унтах ёстой гэнэ.