“Номын жор” клубийн залуус санаачлан “Номтой аялал”-ыг энэ ням гаригт буюу маргааш зохион байгуулах гэж байна. Аялалд нэгдсэнээр амтат кофе уунгаа уншсан номынхоо тухай бусадтай хуваалцаж, Улаанбаатар-Тэрэлж-Чингис уул-Их бага уул- Ёлын ам гэсэн түүхт газруудаар мэргэжлийн хөтчийн тусламжтай аялах боломжтой. Мөн мэргэжлийн гэрэл зурагчид таны гэрэл зургийг намрын шаргал навчистай мөнхлөн үлдээх юм. Аялалд зохиолч яруу найрагч нэгэн хүндтэй эрхэм уригдаж номын тухай амтат яриа өрнүүлэх бөгөөд одоогоор нууцалж байгаа юм.