3-наас ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
3-наас хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.