Энэ сарын 1-нээс эхлэн Орос-Монголын хилийн Хөвсгөл аймаг дахь Ханхын боомт зөвхөн ажлын өдрүүдэд өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллахаар болсон байна.
Орос-Монголын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн XVI хуралдааны протоколын дагуу ингэж өөрчилжээ.
Иймд амралтын өдрүүдээр хоёр улсын хооронд зорчихыг хүсэгчид нь Наушка, Хиагтын боомтоор зорчиж байхыг Буриадын Хилийн цэргийн удирдах газраас анхааруулсан байна.