Эрүүл мэндийн яам 09.00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдах ажилтнуудын сургалт, семинар эхэлнэ. Утас: 98114640
Цус сэлбэлт судлалын үндэсний төв 10.40 цагт: "Улаанбаатар смарт" карт компанийн хамт олон цусаа бэлэглэнэ. Энэ өдөр ирсэн хүн бүрт “U money” картаа бэлэглэнэ. Мөн 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүмүүсийг урамшуулна. Утас: 88818788, 99040333
Д.Сүхбаатарын талбайд 11.00 цагт: Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг 7000 гаруй менежерүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Эйч Ар” клубээс “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.
Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт: Хобби сургуулийн сурагчид Монголд анх удаа “Cinderella jones” музиклийг англи хэлээр толилуулах гэж байгаа тухай тус сургуулиас мэдээлэл хийнэ. 11.30 цагт: Нээлттэй ардчилсан намын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс орон нутгийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн Хүрээлэнд 11.00 цагт: Азийн орнуудын ОХУ-д төгсөгчдийн үндэсний холбооны чуулга уулзалт болон Орос Монголын найрамдлын сар тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа нар мэдээлэл хийнэ.