Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн билээ. Тэрээр, төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.
Сар бүрийн 3-ны өдрийг сонгож цусаа бэлэглэх өдөр болгосон нь бас учиртай ажээ. Нэг хүний бэлэглэсэн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, гурван хүний амь нас авардаг учир ийн шийдвэрлэжээ.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж.
Сэтгэгдэл (1)