“Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв”-ийн нээлттэй хаалганы өдөрлөг энэ өдрүүдэд болж байна.
Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр иргэдэд элэгний эм, эмчилгээ, үйлчилгээ, шинжилгээ зэрэг бүх талын мэдээллийг үнэ төлбөргүй өгч байгаа аж.
Дашрамд дурдахад, тус төв нь иргэдэд элэгний эмчилгээг хэрхэн, хаана хийлгэх, шинжилгээг хэрхэн өгөх, хаана хандах, ямар эм уух зэрэг бүх талын мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг юм байна.
Сэтгэгдэл (4)