Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Гантулга: Улстөрчид ийм арчаагүй байж болохгүй. Эр зоригтой, шийдэмгий байх ёстой

2016-10-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярилцлаа.

 

-Шинээр бүрэлдсэн парламентын хамгийн залуу гишүүн нь та. Таны намтрыг уншихад 1987 онд төрсөн гэж байсан. Яагаад ийм залуудаа УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан юм бэ?


-Монгол Улсын долоо дахь удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Долоон удаагийн УИХ-ын сонгуулийн нийт хугацааг авч үзвэл хамгийн залуудаа сонгогдож байсан нь Д.Батбаатар гэж хүн бий. Д.Батбаатар гишүүн 1992 онд 28 настай байхдаа Налайх дүүргээс сонгогдож байсан юм билээ. Хоёр дахь тохиолдол нь би болж байна. Удахгүй 29 нас хүрнэ. Залуу хүн улс төрд орох шаардлагатай гэж би боддог. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Монгол Улс залуучуудын орон. Хоёрдугаарт, улс төрд залуучуудын оролцоо харьцангуй бага байна. Орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийхэд ихэвчлэн төрийн албан хаагчид, эсвэл ахмадууд л ирдэг. Төрийн албан хаагчид, ахмадуудтай уулзана гэдэг чинь тэдний асуудал л яригдана гэсэн үг. Харин залуучууд асуудал ярьдаггүй, уулзалтад оролцдоггүй болохоор өөрсдийг нь хамгаалах, өөрсдөд нь чиглэсэн, эрх ашигт нь нийцсэн бодлого төдийлөн гардаггүй юм. Тиймээс залуучуудын дуу хоолой болж, тэдний үгийг төрд хүргэх төлөөлөл зайлшгүй хэрэгтэй байна. Тэр утгаараа УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан.


-УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнөх ажлын туршлагаасаа хуваалцвал? 


-Миний хувьд зургаан жилийн өмнө МАН-ыг сонгон элсч, хөгжил шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо хүргэе гэж намын боловсон хүчний хамгийн залуу байгууллага болох Оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Оюутны холбооны ерөн­хий­лөгчөөр ажиллаж байх хугацаандаа мөн хамгийн залуудаа намын Удирдах зөвлөлд сонгогдсон хүн болсон. Мөн Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог хуваагдахад Хэнтий аймагт буюу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвшихээр болсон. 


-42 дугаар тойргийг яагаад сонгосон юм бэ?


-Хэнтий аймгийн Мөрөн сум 42 дугаар тойрогт хамаарч байсан. Мөрөн суманд би төрж, өссөн. Манай ээж мөн адил тус сумын уугуул хүн. Мөрөнгийн наад талд оршдог Жаргалтхаан сум  манай аавын төрсөн нутаг. Хэнтий аймгийн төвд дунд сургуулиа төгссөн. Төрсөн гэр маань хөдөө байдаг байсан учраас 5-10 дугаар анги хүртлээ хамаатан садан, найз нөхөд гээд 20 гаруй айлаар амьдарч байсан. Хүүхэд байхдаа хүүхдийн байгууллага, оюутан болоод оюутны байгууллага удирдаж ирсэн. Хожмоо нутгийнхаа Оюутан залуучуудын холбооны ерөнхийлөгч болоод одоог хүртэл ажиллаж байна. Тиймээс төрсөн нутаг Хэнтий аймгийн ард иргэд надад итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэн 42 дугаар тойрогт нэр дэвшсэн.


-Сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах, тэр дундаа тойрог хуваарилах үед нам дотор багагүй маргаан, өрсөлдөөн үүсдэг. Тэр тусмаа том намаас залуучууд тойрогт хуваарилагдана гэдэг бол тун хэцүү. Таны дэвшсэн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба нэр дэвшинэ гэж байсан ч тийм зүйл болоогүй. Ямар үйл явдал болоод  Н.Ганбямба биш та дэвшихээр болсон юм бэ?


-Нэгдүгээрт, улс төр өөрөө өрсөл­дөөн. Хоёрдугаарт, нэр дэвшүү­лэх­дээ намаас тухайн хүн ялалт байгуулах боломжтой юу гэдгийг хардаг. 42 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын рейтинг харьцангуй өндөр, ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хүн байсан. Энэ хүнтэй эн зэрэгцэх хэмжээнд өрсөлдөх хүн хэн байх вэ гэдэг дээр манай намынхан ярилцсан. Түүнээс гадна би намын Удирдах зөвлөлд "Нийгэм шинэ үе, залуу хүмүүсийг хүсч байна. 42 дугаар тойрогт ялах боломж надад байна. Ялалт байгуулахын төлөө ажиллахаас гадна Д.Гантулга гэж эгэл жирийн малчин айлаас гаралтай, янз бүрийн бизнест холбогдоогүй, нэр цэвэр залууг МАН нэр дэвшүүлснээрээ нийгмийн дэмжлэг авах бололцоо бүрдэнэ. Тийм учраас УИХ-ын 42 дугаар тойрогт намайг дэвшүүлж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан. Харин гаргасан саналыг маань намын Удирдах зөвлөл хүлээн авч 100 хувь дэмжсэн. Н.Ганбямба дарга нэрээ татаж, залуу, эрч хүчтэй хүн нэр дэвших санал гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.   


-Таныг айлын бага гэж сонссон юм байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоход гэр бүлийнхэн тань танаар бахархсан байх?


-Гэр бүлийнхэн, найз нөхөд маань бүх талаараа тусалж, дэмжсэн. Эхнэр хүүхэдтэй. Аав маань малчин. Харин ээж маань тэтгэвэрт гарсан. Насаараа сум нэгдлийн бага эмч хийсэн хүн. Эцэг, эхээс зургуулаа. Би айлын бага. Ер нь их өнөр өтгөн айл байдаг. 


-УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурван сар орчим болж байна. Шинээр сонгогдсон гишүүд, тэр дундаа залуу гишүүдийн үгийг үл тоодог, элэг барьдаг зүйл ажиглагддаг. Танд тийм зүйл тохиолдож байв уу?


-Намайг элэг барихгүй байх аа. 2006 онд Үндэсний шилдэг уран илтгэгч болж байлаа. Нэгдүгээр курст байхдаа "Монголын лектор" төвд багш болж, улстөрчдийн хэлэх үгийг бэлдэж, зааж, зөвлөж, хөгжүүлэх ажил хийдэг байсан. 2008 оноос улс төрийн сонгууль дээр ажилласан. МАН бол харьцангуй ёс зүйтэй нам. Чи хэдэн настай вэ биш улс төрд ямар амжилт гаргасан бэ гэж ярьдаг. Удирдах зөвлөлийн гишүүн бол Удирдах зөвлөлийн гишүүн. Хашиж байгаа албан тушаал, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа л явдаг байх. 


-Эрх баригч хүчний гишүүн бо­лохоор үгийг тань үл тоосон байдал гарахгүй байгаа байх. Сөрөг хүчний гишүүн байсан бол өөр байх л даа.


-АН төр барьж чаддагүй юм байна, МАН харин жагсч чаддаггүй юм байна гэж ярьдаг. Түүн шиг АН бол маш сайн сөрөг хүчин ш дээ. Цаашдаа ч тийм байх биз. Сөрөг хүчин сайн ажиллаж байж бодлого зөв гардаг. Сайн сөрөг хүчин байна гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнээс гадна ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан эрх баригчдад тохирох дүнг нь тавьсан. Эдийн засгийн хямралаас гадна улс төрд ч гэсэн хямрал бий болсон. Нэг нэгнийгээ хавчсан, дарангуйлсан, үл тоосон байдал газар авсан шүү дээ. Энэ бүхнээс харахад МАН ч гэсэн зөв ажиллах ёстой. 


-Танай намын Бага хурал хэзээ болох вэ?


-Орон нутгийн сонгуулийн дараа болно. 


-Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх бол?


-Ерөнхий нарийн бичгийн даргаа жинхэлнэ. Мөн нарийн бичгийн дарга нараа шинэчилж, солино. Бага хурлын гишүүдээс төрийн албанд очсон бол нам, төр хоёр тусдаа байх ёстой гэсэн логикоор заримыг нь чөлөөлж, томилох ажлууд байгаа. 


-Одоо Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхэлнэ гэсэн үг үү?


-Одоогийн байдлаар бодлого тийм байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуулийн үр дүн нөлөөлөх байх. 


-Орон нутгийн сонгуульд хэр ач холбогдол өгч ажиллаж байгаа вэ?


-Хэд хоногоос аймгуудаар явна. МАН орон нутгийн сонгуульд ялах ёстой. Монгол Улс нэг улс хэрнээ орон нутгийнхан нь толгой мэдэж, түүнээс болж зөрчил, маргаан их гардаг. Үндэсний хэмжээнд явж байгаа бодлогоо унагаадаг. Орон нутгийн­хантайгаа ойлголцож чадахгүй бол ажил урагшлахгүй. Тийм учраас ялалт байгуулсан улс төрийн хүчинд бүх эрхийг нь өгөөд, дээрээс нь  хариуц­лагаа тооцоод явах нь зөв юм. Тэгэхгүй АН орон нутагт ялчихвал дөрвөн жилийн дараа юу гэж тайлбарлах вэ. Ажил яваагүй нь АН, МАН хоёр ойл­голцоогүйгээс болсон гэх үү. 


-Та эдийн засагч мэргэжилтэй хүн. Төсвийн тодотгол дээр байр сууриа илэрхийлээч?


-Орлогын эх үүсвэр нь тодорхойгүй атлаа зарлага нь тодорхой төсөв батлагдлаа. Дөрвөн их наяд төгрөгийн зардалтай. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн татвар нэмэх, зардлаа танах зэрэг саналуудыг бүгдийг нь болиулсан. Орлого олох эх үүсвэр нь тодорхойгүй байхад Засгийн газар яаж ажиллах юм бэ. Өр тавих уу, зээл авах уу, том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх үү гээд шийдэхэд их амаргүй байдалд орчихоод байна. Засгийн газар сайн ажиллаад, оновчтой шийдвэр гаргаж чадна гэж найдаж байгаа. Гэхдээ зарчмын хувьд бид маш сайн бодох ёстой. Орлого тодорхойгүй, зарлагаа баталсан нь логикийн хувьд маш буруу зүйл ш дээ. Тэгэхээр орлогоо бүрдүүлэх, татварын зөв механизм бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, их орлоготой хүмүүсээс илүү  татвар авах санал оруулж ирсэн. Энэ байж болох л хувилбар байсан. Ийм зүйлүүдээ цаашид хийж, ажиллах ёстой.  


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тухайд юу хэлэх вэ?


-Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийг сайн гэж дүгнэж байгаа. Ирэх дөрвөн жилийн болон урт хуга­цааны хөгжлийн том зургуудаа харж боловсруулсан. МАН-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөл­бөрийн 90 хувь орсон байгаа. Тэгэхээр хөгжлийн бодитой зураг гарах болов уу гэж бодож байна. 


-Эдийн засаг хүнд байгааг бүгд ярьж байна. Сайжруулах, тогтворжуулах гаргалгаа юу байна вэ?


-Том төслүүдээ хөдөлгөх. Хөрөнгө нь, хөрөнгө оруулагч нь, санхүү нь, санхүүжүүлэгч нь тодорхой, ТЭЗҮ-ээ хийчихсэн маш олон төсөл бэлэн байж байна. Төр зөвшөөрвөл ажил нь эхлэхэд бэлэн. Монголд мөнгө орж ирэх бололцоо байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт цахилгаан станцын гурван том төсөл байна. Аль нэг нь л хөдөлнө. Гурвууланг нь хэрэгжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл нэгийг нь хэрэгжүүлэх гэхээр үлдсэн хоёр нь гацаадаг. Улс төрийн лоббиноос болж. Ерөнхий сайд болон улстөрчдөөс хүсч байгаа ганц зүйл бол, эр зориг гаргаад аль нэгийг нь л хэрэгжүүл. Нөгөө хоёроос нь уучлал гуйгаад, унагаа. Эр зоригтой байх гэж л улстөрч болсон юм байгаа биз дээ. Зоригтойгоор шийдэх гэж л улс төрд орж ирсэн биз дээ. Гэтэл одоо бүгдэд таалагдах гээд ямар ч төслийг хөдөлгөхгүй байна. Тэгсэн атлаа аль нь хэрэгждэггүй. Ийм арчаагүй төр байж болохгүй. Шийдэл гаргадаг төр байх ёстой. Бүх асуудлыг шийдэж чадахгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийг л харчих. Нарийн төмөр зам тавих уу, өргөнийг тавих уу гэж хоёр талд хэрэлдсээр байгаад шийдэж чадаагүй. Аль алинд нь сул, давуу тал байгаа. Бүгдийнх нь сул талыг яриад л шийдээд явах ёстой. Улс төрчид зоригтой, зоримог, шийдэмгий байх ёстой. 


-Шийдэл олоод "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах гээд л байх шиг байна?


-”Стэнд бай”  хөтөлбөрт хамрагдвал тодорхой хэмжээний мөнгө орж ирэх байх. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдвал зарим зүйлүүд хязгаарлагдмал бол­но. Жишээлбэл, энэ зардлаа тана, үүний­гээ хас, тэр хөтөлбөрөө хий гээд бидэнд шууд зааж эхэлнэ шүү дээ. Хэрвээ тэгвэл улс төрийн эрсдэлийг нь бид хүлээж чадах уу. Иргэдэд өгч байгаа хавтгайрсан халамжаа бүгдийг нь боль гэнэ ш дээ. Мөнгө өгч байгаа хүмүүс зүгээр орхичихгүй. Харин улс төрийнхний, иргэдийн хүсээгүй зүйлүүдийг хийнэ. Түүнийг нь бид хүлээн аваад хийж чадах уу гэдгээ бодох ёстой. Гэхдээ энэ бол цор ганц гарц биш гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөр арга хэрэгжүүлэх бололцоог олох хэрэгтэй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • khentii (103.9.90.66)
    za da ulsdaa nutagtaa oligiin yum hiigeesei zugeer neg suudliin bogloo bolovdoo
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (122.201.22.131)
    МАН амлалтаа биелүүлээч э бүгд эсрэгээрээ байхийн
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (96.255.148.186)
    Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зориулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь.
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (96.255.148.186)
    Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зориулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь.
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (96.255.148.186)
    Чингис Самурай бонд, Үнэн тогтворжуулах хөтөлбөр, АНы Зам төсөл, Баттулгын ТЗын төсөл, Эрдэнэтийн 49-100 Хууль бус шилжүүлэлт. Ард түмэн мартахгүй шүү, яагаад МАН хөдөлж өгөхгүй зарим тохиолдолд АНы луйварчдын талд байна.
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (96.255.148.186)
    Чингис Самурай бонд, Үнэн тогтворжуулах хөтөлбөр, АНы Зам төсөл, Баттулгын ТЗын төсөл, Эрдэнэтийн 49-100 Хууль бус шилжүүлэлт. Ард түмэн мартахгүй шүү, яагаад МАН хөдөлж өгөхгүй зарим тохиолдолд АНы луйварчдын талд байна.
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (96.255.148.186)
    Чингис Самурай бонд, Үнэн тогтворжуулах хөтөлбөр, АНы Зам төсөл, Баттулгын ТЗын төсөл, Эрдэнэтийн 49-100 Хууль бус шилжүүлэлт. Ард түмэн мартахгүй шүү, яагаад МАН хөдөлж өгөхгүй зарим тохиолдолд АНы луйварчдын талд байна.
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.111)
    өө энэмуу гөлөг чадлаараа гасан юм уу? луйвардаж какардаж оймсонд хавчуулагдаж яваагаа мэдтүгэй утсан хүүхэлдэй ???????
    2016 оны 10 сарын 05 | Хариулах
  • zochin (43.243.161.9)
    zolig gej zailuul
    2016 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.62)
    Bor halzan tolog bna . Yamat turshlaga genee.
    2016 оны 10 сарын 04 | Хариулах
  • Хуцдаг нохойн гөлөг (202.9.44.32)
    Ажлын туршлага энэ тэр гэж юу ч алга, шилдэг лектор болж байсан ч гэх шиг. Хол очиж хуцааа
    2016 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    Хөөрхөн цод цод майлдаг бор халзан хурга уу даа
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.29.166)
    МАНЫ ХӨӨТЭИ ТӨЛӨГ МАИЛАХААС ӨӨР ЮУ ХИИХ ВЭ ДЭЭ
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
    • Hulgaichaas deer
      AN-in hulgaichaas tulug hamaagui deer l dee.
      2016 оны 10 сарын 03
  • p (122.201.24.130)
    hol zail gulug mini
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.118.206)
    ХИЙРХҮҮ ИЙМ ЗАЛУУС ОЛШИРВОЛ ТӨР УЛАМ МУУДНА. НАМ ДАГАЖ ХООЛОО ОЛЖ ИДЭХ ЦАГААН ГАРТАЙ , ХООСОН ЧАЛЧИГЧ , ЗУСАРЧ , ХЭТ ХУВЬСГАЛЧИД УЛС ОРНЫГ БАЛЛАНА.
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Баньдхүү Самдан (27.123.214.116)
    Залуугаараа улс төрд орохын сайн муу хүнээсээ шартгаална. Энэ сайхан залуу МАН-ын гишүүн, түүнд үнэнч гэлээ ч нийтлэг эрх ашгийн төлөө өөрийнхөөрөө ажиллах нь уу, Нямдорж, Бямбацогт нарын өрөөсөн гутал,залгамжлагч болох нь уу гэдгийг харж байя.
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (82.132.227.154)
    Хеерхий энэ бацаан сайхан бурж бнаадаа. Хэлсэндээ байж чадахгуй нь харамсалтай. Чи зев шудрага зоригтой байвал шууд зажлуулна штэ. Эздийнхээ бууны гелегийн уургээ зоригтой биелуулнэ гээд бгаа юмуу
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • НУТГИЙН АХААС ЧИНЬ (202.9.41.232)
    ХЭЛЭХ ГЭСЭН YГЭЭ ХЭН НЭГНИЙ YГЭНД АВТАЖ ЯЛАНГУЯА ДАРАМТЛУУЛАХ!!!! БОЛЬСОН ЕДРЕЕ ЕЕРТЕЕ ГУТРАНА!!!!! ТИЙМ УЧИР ЭНЭ ЗАРЧИМДАА Л YНЭНЧ ЯВ!!!! БУСДЫГ НЬ ДАРАА БОЛОХООС....
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.120.7)
    Hovsgoloo jamgaalah aun
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 0 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 35 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 48 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 39 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 0 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 26 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 43 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 11 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 15 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 44 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 54 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 6 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 8 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 24 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 0 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 57 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК