“Эмээлт” захад өчигдөр хонины нэхийг өлөнтэй нь хамт 2500 төгрөгөөр худалдан авч байв. Энэ нь сарын өмнөхөөс 500 төгрөгөөр хямдарсан боловч өнгөрсөн зуныхаас 10 дахин өссөн үзүүлэлт юм.
Монгол хонины нэхийний үс нь ширүүн, арьс нь нимгэн тул гадаад зах зээлд эрэлт багатай байдаг. Тиймдээ ч үнэ нь унаж, өнгөрсөн зургадугаар сард 200 төгрөгөөр зарагдаж байсан юм. Малчид хониныхоо ноосыг зун хяргадаг тул нэхий нь үнэ хүрдэггүй. Харин намар үс нь ургаж үзүүрсхэн болсон хонины нэхийний эрэлт өсдөг учир үнэ нь ийн нэмэгдэж буй аж.
Сэтгэгдэл (3)