Дорноговь аймгийн ИТХ-аас Замын-Үүд, Ханги боомтоор зорчигчдоос хилийн хураамж авч байх шийдвэр гаргасан байна. Тодруулбал боомтоор зорчигч Монгол Улсын иргэн 1000, гадаадын иргэн 5000 төгрөгийн хураамж төлөх юм.
Өмнө нь Замын-Үүд боомтоор Эрээн рүү гарч буй иргэдээс хураамж авдаг байсныг ИТХ-ын 93 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байсныг эргүүлэн сэргээж эдийн засгийн хүндрэл, орон нутгийн төсвийн орлого тасарсаныг нөхөх шаардлага гарчээ.
Дашрамд дурдахад, уг хураамжаас орон нутгийн төсөвт 720 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.
Сэтгэгдэл (1)