Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотод 10 дахь удаагийн "Memoriad Turkey - 2016" ой тогтоол, чээж бодолтын олон улсын оюуны спортын тэмцээн боллоо. Тус тэмцээнд найман орны 77 тамирчин өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:
1. Г.Сонинчимэг - Багш, дасгалжуулагч
2. А.Ирмүүнертөнц (9 нас)
3. Б.Биндэръяа (8 нас)
4. Д.Гэрэлт-Од (8 нас)
5. Ц.Өрнөх (9 нас)
Манай тамирчид медалийн буухиагаа таслалгүй тэмцээний төгсгөлд дөрвөн медаль хүртсэнээс А.Ирмүүнертөнц найман оронтой хоёр тооны үржвэрийг чээжээр олох нийт 10 бодлогыг амжилттай бодож энэ төрөлдөө түрүүлэн аваргын цом, алтан медаль хүртлээ.
Дашрамд дуулгахад, манай баг тамирчид 39 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 524 болголоо.Удахгүй АНУ-ын Лас Вегас хотод дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпод оролцохоор манай 17 тамирчин бэлтгэл сургуулилтаа базааж байна.