Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Саруул: Тэр хүний шунал ханийн минь амь, хүүхдүүдийн маань ирээдүйг булаасан

2016-10-05
0
ЖИРГЭХ

Өдгөөгөөс хоёр жилийн ажил үүргээ гүйцэтгэж явсан жирийн нэгэн залуу шунахай нэгний золиос болж, алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

 

Тодруулбал “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн борлуулагч Г.Пүрэвсүрэн гэгч дэлгүүрүүдэд бараа түгээж явсан зэл залуухан Б.Алтанхуягийг шунахай сэдлээр амийг нь бүрэлгэж, улмаар цогцсыг нь Налайх дахь уурхайн цооногт хийсэн аймшигт хэрэг үйлдэж олны сэтгэлийг сэрдхийлгэж байсан. 10 гаруйхан сая төгрөгийн төлөө бусдын амийг бүрэлгэсэн Г.Пүрэвсүрэнд шүүхээс түүнд 24 жилийн хорих, 16 сая төгрөгийн хохирол барагдуулах ял ногдуулсан юм.

 

Гэвч ханиа үгүйлэх эмэгтэй, аавыгаа нэхэх бяцхан үрс, хүүгээ санах эцэг, эхийн сэтгэлийг хэн ч, юу ч нөхөж үл чадна. Хагацал өнчрөлийн зовлонг амсч яваа тэдний амьдрал тун хүнд байгаа аж. Талийгаачийн эхнэр Саруул дүүгийнхээ орон сууцыг АПУ компанид тавьсан 31 сая төгрөгийнхөө барьцаанд алдах болоод байгаа юм байна. Тиймээс сайхан сэтгэлт ахан дүүс, нутгийн зон олноосоо тусламжийн гараа сунгахыг хүслээ. Ингээд бусдын гарт хайртай ханиа алдсан Б.Саруултай ярилцснаа хүргэе.

 

Тэрбээр “Надад ханийнхаа тухай бодохгүй, ханиа үгүйлж санахгүй, түүгээрээ дутаж, хоосрохгүй нэг ч хором мөч гэж байсангүй. Гэр рүүгээ яарсаар ирж яваа, үүд онгойлгоод ороод ирэх юм шиг мэдрэмж үргэлж төрдөг. Хүүхэд байхаасаа хамт байж, үг, үйлдэл бүр минь нэг мэт болсон болоод ч тэр үү одоо хүртэл би гаргүй, хөлгүй, эсвэл тал бие минь алга болчихсон мэт байдлаасаа гарч чадахгүй байна. Зарим нь намайг “Яасан сэтгэлийн хатгүй юм. Аавыгаа дуурайсан гурвын гурван хүүгийнхээ төлөө эрч хүчтэй, нүүрний баясгалантай амьдар” гэдэг л юм. Би хөвгүүдийнхээ төлөө бүхнээ зориулна. Тэднийг аав нь яаж хүмүүжүүлж, ямар хүн болгохыг хүсдэг байсан тэр л зарчмаар өсгөж, сайн эрчүүд болгоно. Гэхдээ хань, гэрийн эзэн, түшиг тулгуур эзгүйрэхээс хэцүү юм энэ орчлонд байдаггүй юм байна” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

 

-Муу мэдээ дуулсанаас хоёр жилийн дараа дахин сөхөх гэж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ залуучуудад, зарим хүнд бодлогогүй, шуналын сэтгэлээ барьж дийлээгүйн гай хэзээ ч дуусдаггүй, хохирогчдыг, ар гэрийнхнийг нь нөмөрсөөр байдгийг ойлгуулах болов уу гэсэн үүднээс тантай уулзсан юм. Ханьтайгаа танилцаж байсан үеэс яриагаа эхлүүлээч?

 

-Бид хоёр Сүхбаатар аймгийнх. 2000 онд гэр бүл болоод дараа жил нь том хүүгээ төрүүлсэн. Энэ хорвоод түүнээс минь өөр намайг тэгтэл эрхлүүлж, хайрлаж, алган дээрээ бөмбөрүүлэх хүн байхгүй гэж боддог. Танилцсан цагаасаа хойш бид бие биедээ байгаа бүхнээ зориулсан. Бүхнийг арга эвээр шийдэж, хүмүүст дандаа тусалж, өөрт нь ганцхан байсан ч хэрэг гарлаа гэвэл өнөөхөө өгөөд л явуулчихдаг уужим сэтгэлтэй гэж жигтэйхэн хүн дээ, миний хань. Бид хотод амьдрахыг мөрөөдөж, ярьсаар 2006 онд орж ирсэн. 2008 онд дунд хүүгээ төрүүллээ. Тэр минь зүгээр сууна гэж огтхон ч байхгүй. Гэрийнхээ бараг бүх юмыг өөрийнхөө гараар хийсэн. Түүний гар хүрээгүй ширхэг чулуу ч манай хашаанд байхгүй гэмээр ажилсаг. Халуу дүүгтэл гал түлж өгчихөөд таксинд явна. Ингэж байсаар 2008 оны сүүлчээс бид зургаан нэрийн дэлгүүр түрээсэлж, ажиллуулсан. Удалгүй түүнийгээ томруулж, найман нэр болгосон.  Энэ хугацаанд бид 20 орчим сая төгрөг хуримтлуулж чадсан. Тэгээд ярилцаж байгаад бөөний төв түрээслэхээр шийдэж, “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн төвийг ажиллуулж эхэлсэн. 2012 онд бага хүү маань төрсөн. Ингээд 2014 онд хуримтлалаа урьдчилгаанд өгөөд зээлд хамрагдах боломжтой болсон учраас 2014 оны наймдугаар сард бид орон сууц авахаар байр хайж эхэлсэн. Бид хоёр “Одоо л хоёулаа хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай болох нь дээ” гэж ярьдаг байсан. Түүндээ урамшаад амрахыг, өөрсдөдөө цаг зав гаргахаа мэдэхгүй зөвхөн ажлаа л хийдэг байж.

 

-Гэр бүлийн зураг авахуулж амжсан уу?

 

-Бага хүүгээ төрснөөс хойш нэг ч удаа гэр бүлээрээ зураг авахуулж байгаагүй юм билээ. Бодоод үз дээ, би үсчин ороод үсээ тайруулах завгүй явсаар үс маань шилбээ хүртэл ургаж байлаа. Хань минь надаас ч завгүй ажиллаж, хоёулаа шөнөөр гэртээ ороод үүрээр ажилдаа гардаг байсан. Ажил, ажил, мөнгө, мөнгө гэж явсаар хамгийн нандин, эрхэм хүмүүстэйгээ нэг өдрийг ч болтугай хөгжилдөөд, эрхлээд тааваараа өнгөрүүлээгүйдээ харамсаад барахгүй байна.

 

-Хэрэг 2014 оны есдүгээр сарын 15-нд гарсан байдаг бил үү?

 

-Миний бие өвдөөд эмнэлэгт хэвтээд яг тэр өдөр эмнэлгээс гарсан юм. Өглөө “Хань нь эмнэлгээс авах уу” гэж утсаар ярихаар нь “Яах юм бэ. Маргааш барааныхаа өрийг өгнө шүү дээ. Би гэртээ таксидаад харья. Миний хань бараагаа түгээчихээд эртхэн ирээрэй” гэсэн. Эмнэлгээс гарч харьчихаад 14:00 цагийн үед ярихад “Хань нь Гачууртад явж байна. Хоол идэж амжаагүй, өлсөж байна. Одоо Хонхор руу хэдхэн дэлгүүрээр орчихоод өнөөдөр эрт бууна аа” гэсэн. Би бууз, банштай цай хийчихээд 18:00 цагийн үед утас руу нь залгатал авахгүй байсан. Түүнээс хойш холбогдоогүй. Би тэр өдөр “Намайг эмнэлгээс ав аа” гээд хэлчихгүй яав даа гэж дандаа өөрийгөө зүхдэг.

 

-Цагдаад хэзээ мэдэгдсэн бэ?

 

-23:00 цаг хүртэл хүлээсэн. Тэр хооронд би хэчнээн удаа залгасан юм бүү мэд. Миний хань нэг ч удаа гадуур хонож үзээгүй, цайны газраас хоол иддэггүй байсан. Бид хоёр “Ажил амьдрал гэж явсаар уулзаад ярилцаад суух найз нөхөд ч үгүй боллоо доо” гэж хоорондоо ярьдаг байсан.  Тийм болохоор “Миний хань ингэж алга болно гэж байхгүй. Намайг эмнэлэгт хэвтээд гарч ирсэн байхад хэл чимээгүй алга болно гэж бүр байхгүй гээд 23:30 цагийн үед цагдаад дуудлага өгсөн. Гэтэл өөдөөс “Найз, нөхөдтэйгээ шоудаж яваа биз. Эсвэл нэг газар байж байгаад ирнэ биз. Юун сүртэй юм” гээд эрж хайгаагүй. Харин би ах, дүү нартаа хэлээд тэр шөнөөс эхлээд хайсан. Шуурхай удирдлагын төв орж, замын камер шүүж, хэд хэдээрээ хуваагдаж бараа түгээдэг дэлгүүрүүд рүү явсан. Гэсэн ч олдоогүй. Ах, дүү хамаатан садан, найз нөхөд нийлсэн 60 гаруй хүн, дээр нь цагдаагийнхан 15 хоногийн турш эрсэн. Цагдаагийнхан дуудлага өгснөөс гурав хоногийн дараагаас хайж эхэлсэн.

 

-Мэргэлж, үздэг хүмүүст хандсан биз дээ?

 

-Мэддэг, үздэг, хардаг, дууддаг, бөөлдөг гэсэн бараг бүх хүн дээр очсон. Төрийн удган гэгч дээр ч очсон. “Олонх нь эсэн мэнд уулзуулж чадна, төдөн төгрөг өгчих” гэж байсан. Мөнгө төгрөг, эд зүйл юу ч биш. Хэлсэн бүгдийг нь өгсөн. Нэг хүн бүр “Энэ аргыг хийчихвэл маш богино хугацаанд уулзана. Дөрвөн сая төгрөг, бусад хэрэгтэй юмыг аваад ир” гэсэн. Тэдний хэн нь ч уулзуулах нь битгий хэл байгаа газрыг нь ч хэлж чадаагүй. Цөөн хүн л “Уулзаж амжихгүй нь дээ” гэсэн. Гэсэн ч хүний итгэл найдвар хэзээ ч барагддаггүй. Би одоо ч түүнийгээ амьд сэрүүн хүрээд ирэх юм шиг санадаг. Хань минь гурван нялх хүүгээ, намайг, гэрийнхнээ орхиж чадахгүй яасан их хоргодсон бол.

 

-Налайхын уурхайн цооногт байгааг цагдаа нар олсон байдаг бил үү?

 

-Тэнд явж байсан хүн хараад цагдаа нарт мэдээлэл өгч шалгахад нь мөн байсан.

 

-Унаж явсан машиныг нь Төв аймагт аваачиж орхисон байсан гэсэн тэ?

 

-Тийм ээ, нэг орон сууцны зогсоол дээр орхисон байсан.

 

-Гэмт этгээдийг илрүүлснийг хэзээ танд дуулгасан бэ?

 

-Тухайн үед буюу 2014 оны аравдугаар сарын 1-3-ны үед би эмнэлэгт байсан. Цагдаа нар сэжигтнийг илрүүлж, саатуулсан гэсэн. Ямар хүн бэ гэтэл Хонхорт найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг Пүрэвсүрэн гэдэг эрэгтэй байсан. Тэр хүний эхнэр нь Хонхортоо Засаг даргаар ажиллаж байсан, тэд дөрвөн хүүхэдтэй, амьдрал нь тогтсон айл.

 

-Тэр хүнтэй мөнгөний тал дээр ямар нэг өглөг авлага байсан уу. Өмнө нь ямар харилцаатай байсан юм бол?

 

-Манайхаас архи, шар айраг зэрэг бараа авдаг  дэлгүүрийн эздийн л нэг. Түүнээс биш ямар нэг эвтэй, эвгүй харилцаатай байгаагүй. Бараа өгч, авдгаараа л таньдаг байсан. Гэтэл тэр хүн ердөө л найм орчим сая төгрөгийн бараа, халаасанд нь явсан тав орчим сая төгрөгт шунахдаа л нөхрийг минь хөнөөсөн байдаг.

 

-Түүний хэргийн талаар ярихыг эсвэл ярьсан зүйлийг нь сонсож байсан уу?

 

-Пүрэвсүрэн мөнгийг нь авахын тулд л гутлынхаа үдээсийг тайлж бэлдэж байгаад хоолойг нь боосон байдаг. Тэгээд амьсгал хураачихаар нь уурхайн цооногт хийчихээд, машиныг нь хол аваачиж хаясан байсан. Энэ бүхнээ эхний мөрдөн байцаалтаар хүлээсэн ч сүүлдээ хутгатай хүмүүс “Энэ хүнийг дээрэмд” гээд би дээрэмдсэн гэсэн утгатай мэдүүлэг өгч эхэлсэн байсан.

 

-Энэ хүнд 24 жилийн ял оноосон байдаг?

 

-Шүүх ийм л шийдвэр гаргасан. Надад, миний хүүхдүүдэд, ар гэрийнхэнд нь энэ шийдвэр хэтэрхий хөнгөн санагддаг. Тэр хүн хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч амьсгалж, даарч, инээж, юуны ч тухай юм бодож, ар гэрийнхэн нь түүнийг хайрлаж байгааг мэдэрч байна шүү дээ. Биднийг түүнтэй харьцуулаад үз дээ. Саяхны нэг орой дунд хүү маань дүүдээ аавтайгаа авахуулсан зургаа үзүүлээд “Энэ хүн бидний аав юм шүү дээ. Гэхдээ ахын дүү ээжээс аавын тухай асууж болохгүй шүү. Ээж нь уйлаад байдаг юм” гэчихсэн сууж байсан. Би тэдний яриаг сонссон ч сонсоогүй юм шиг буруу харж нулимсаа арчаад хэсэг суусан. Хүүхдүүд маань аавтайгаа байнга тоглож, эрхэлдэг, намайг биш аавыгаа л гэдэг байсан. Үүдээр ороод ирүүт нь том нь энгэрт нь асаж, бага нь хөл, гарт нь зүүгдээд эрхэлдэг байлаа. Би хэдийгээр уйлж унжиж, уруу дорой байгаагаа хөвгүүддээ харуулахгүйг хичээж, яаж ч эрхлүүлж, инээлгэсэн аавыг нь гүйцэхгүй шүү дээ. Хэчнээн хичээгээд ч аавынх нь орон зайг хүүхдүүддээ дүүргэж өгч чадахгүй нь үнэн юм даа. Хөвгүүд минь аавыгаа санасан сэтгэлээ надад хэлдэггүй ч үг, үйлдэл бүрээс нь мэдрэгддэг. Энэ зовлонг тэр хүн мэдэхгүй шүү дээ.

 

-Гэмт этгээдийн ар гэрийнхэн та нартай ирж уулзсан уу. Уучлалт гуйсан уу?

 

-Нэг ч хүн ирж уулзаагүй. Нэг удаа ч яриагүй. Шүүхээс гэмт этгээдээс 16 сая төгрөгийн хохирол гаргуулах шийдвэр гарсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Бид дөрөвт тэр алуурчны, ар гэрийнхнийх нь уучлал хэрэггүй. Хорвоод уучилж болохгүй зүйл байдаг юм.

 

-Танд “Би ханьдаа тэр үед тэгж хандах минь, тийм юм хийгээд өгчих минь яав даа” ч гэдэг юм уу хийж өгөөгүй, хэлээгүй үгнээсээ харамсах үе байдаг уу?

 

-Нэг л зүйл дээр би бардам үлдэж дээ гэж боддог. Ханийгаа гэртээ ирэхэд дуртай хоол, цайг нь халуун угтдаг байжээ. Тэр минь миний гарын хоолноос өөр хоол иддэггүй байлаа. Гэхдээ нэг зүйл бий. Тэр муухай өдрөөс хэдхэн хоногийн өмнө орон сууц авахаар хайж явахдаа “Хоёулаа байранд орчихоод хөөрхөн охинтой болъё. Охин хүүхэд ганцаараа ханьгүйдээд байж мэднэ. Хэсэг хугацааны дараа ижилсүүлээд ахиад нэг охинтой болно оо” гэж хань маань хэлж байсан. Бидэнд амьдарсан хугацаандаа бие биедээ өгч амжаагүй зүйл гэвэл энэ л байх. Түүнээс бусдаар бид муудалцаж, тунирхах ч завгүй ажиллаж, хань минь үргэлж намайг ядарчихна, өлсөх вий, даарах вий гэж халамжилдаг байсан. Мөнгөөр үнэлж болдоггүй зүйл гэж байдаг. Хань минь байсан бол бид гурван хүүгээ охин дүүтэй болгох байсан.

 

-Одоо та хаана, хэрхэн амьдарч байна вэ?

 

-Би одоо гурван хүүтэйгээ хадмынхаа хашаанд амьдарч байна. Эзэмшсэн мэргэжилгүй болохоор албан байгууллагууд үйлчлэгч, угаагчаар л ажилд авах юм. Ханийгаа бурхан болсны дараа би сэтгэл зүйн хувьд ажил хийх ямар ч чадамжгүй болсон. Хоёр сар гаруй хугацаанд гэртээ байсны дараа “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн түрээслэгчтэй ярилцаж байгаад "АПУ" компаниас барааны зээл авсан. Зээл авахдаа дүүгийнхээ байрыг барьцаанд тавьсан юм. Гэтэл хоёулаа байсан шигээ ажиллах нь битгий хэл гөлөрч, бодлогоширч сууж байгаад юмаа алдах, бараагаа дутуу тоолж өгөх гэх мэтээр явсаар алдагдалд орж, дээр нь ханийн маань бурхан болохоосоо өмнө зээлсэн байсан барааны төлбөр нэмэгдээд 30 сая төгрөгийн өрөнд унасан. Одоо дүүгийнхээ байрыг алдах дээрээ тулчихаад явж байна. Шүүхийн шийдвэрийн ажилтнууд саяхан гэрийнх нь үүдэнд битүүмжлэлийн хуудас наагаад байраа суллаж өгөхийг шаардсан.

 

-Хэдэн өрөө орон сууц вэ?

 

-Хоёр өрөө орон сууц юм. Дүү маань хоёр нялх хүүхэдтэй. Бага нь сар гаруйхантай. Би "АПУ" компанийнхантай уулзаж, “Орон сууцыг нь хураахаа түр азнаач. Шүүхийн шийдвэрээр надад 16 сая төгрөг олгохоор болсон. Түүнийг түр хүлээгээч. Бусдыг нь аргалаад төлнө өө” гэсэн боловч харгалзаж үзээгүй.

 

-"АПУ" компанийнхантай хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ?

 

-Хуулийн зөвлөхтэй нь утсаар байнга холбогдож байгаа. Бусад дарга нартай нь уулзахыг хүссэн ч уулзаж чадахгүй байна.

 

-Ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ?

 

-Үнэндээ яах учраа олохгүй явж байна. Аргаа бараад Монголын ард түмнээсээ, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс, Сүхбаатар аймгаас гарсан УИХ-ын гишүүдээс тусламж гуйя гэж бодож сууна. Хэн нэгний буруу бодол, шуналын сэтгэл, болчимгүй үйлдлээс болж нэг айл сүйрч, өр зээлэнд баригдаж, сүүлдээ бусдадаа гай болох хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Тэр хүний шунал ханийн минь амь, хүүхдүүдийн маань ирээдүйг булаасан. Элэг бүтэн байх тэр аз жаргалыг нь булаасан. Мэдээж би гурван хүүгийнхээ төлөө бүхнээ зориулна. Гэтэл аавынх нь орон зайг юу нөхөх юм бэ. Аавдаа эрхэлж өсөх тэр сайхан ирээдүйг нь хүүхдүүдээс минь авчихсан тэр хүн хэдхэн жилийн ял эдлээд л нүглээ цайруулах уу. Хүнээ алдсан ар гэрийнхэн алуурчнаас илүү зовлон үүрдэг гэдгийг би одоо биеэрээ мэдэрч байна.

 

-Та мөнгө цуглуулахаар хүмүүст хандаж үзсэн үү?

 

-Өөрийн мэдэх хэмжээний найз нөхдөдөө хандаад байна. Ямар гарц, гаргалгаа байна вэ тэр бүрийг хайж байгаа ч мэргэжил боловсролгүй, танилын хүрээгүй болохоор үнэндээ ганцаардаж байна. Манай аймгаас гарсан УИХ-ын гишүүн Ч.Улаан гуай руу утсаар мессэж бичиж хандсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна.

 

Тэрбээр ярилцлагын турш тасралтгүй урсах нулимсаар арчиж, энэ бүхэнд өөрөө буруутай мэт мэгшсээр байсан юм. Бусдад сэрэмжлүүлэх үүднээс уулзснаар түүнийг ямар хэцүү байдалд ороод байгааг мэдэж авсан юм. Тэрбээр одоо нэгэн байгууллагад цэвэрлэгч хийж байгаа бөгөөд сарын цалин нь 400 мянган төгрөг. Арваннэг, хоёрдугаар ангийн хоёр, дөрвөн ой хүрч яваа хүү гээд тэр дөрвийн амьжиргаанд энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй нь тодорхой. Гэтэл ханьтайгаа хамт ажиллуулж байхдаа авсан байсан бараа, түүнээс хойш авсан барааны өр, тэдгээрийн хүү нэмэгдсээр өдгөө 31 сая төгрөгт хүрчээ. Барааныхаа барьцаанд дүүгийнхээ хоёр өрөө байрыг тавьсан байсан нь өнөөдөр алдахад хүрээд байгаа юм байна. Тиймээс сайхан сэтгэлт монголчуудаасаа сэтгэлийн хандив хүсэж, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, ард иргэддээ хандаж байгаагаа уламжилсан юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (106)

  • Зочин (66.181.185.207)
    Хэдий ханиа алдсан ч хариуцлагагvй байж еренд ордог нь буруу шvv
    2018 оны 07 сарын 14 | Хариулах
  • taivnaa (202.70.46.224)
    buh zuil saihan bolnoo hairaas chini uldsen hairiin urgeljlel huuhduudee bodooroi
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • oyuka (103.10.23.167)
    APU ichemeer ymaa ta nar iim l ydarsan humuusiig l diilne dee...........muuhai apu mongolchuudaa neg negende tus boli hund helj irehgui zovlon shu de 3huugiin ireeduig bodii
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • zoljargal (103.10.23.167)
    Mongolchuud uudam setgeltei humuus bdag bhoor tus boloh bhaa setgeliin tenheetei baigaarai ho
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • баяраа (202.179.8.114)
    хандивийн данс гаргаж тусламж хүсэх шаардалагатай байна бид бүхэн боломжоороо тусальяа ард түмэн
    2016 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.15.66)
    Монголчууд минь амьд явах баталгаагүй болсон байна шүү Дарханд 2 жилийн өмнө 60 сая төгрөгний өр авлагаас болж хүний амийг буудан хөнөөсөн хэрэг гарсан, алуурчид мөнгөтэй байсан учраас энэ хэрэг хаагдсан.Мөнгөтэй бол хууль гууль болсон юм байна шүү
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • borgilmaa (112.72.11.107)
    Mongolchuudaa ene bvsgvid tusalstgaay ter zasag garga yu bodoj bna we
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • ZOCHIN (59.153.112.37)
    AПУ-giinhan jinhen hvn chanar ni garah zvil bnadaa yadarsan hvmvvsed Bathvv yaj handah ni hamgiin chuhal .........h
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.218.145)
    Нэхээд байгаа мөнгөө орлоготой, элэг бүтэн үлдсэн шуналтай алуурчингаас ав. Наад эх хүн чинь амьдралаа, үр хүүхдүүдээ, өөрийгөө яая гэж байна АПУ-гийнхан.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Бамбар (202.21.110.94)
    Энэ бүсгүйн 3 хүү томроод сайхан амьдарнаа. Юугаар ч сольшгүй эд баялагтай бүсгүй юмаа .Сэтгэлээр бүү уна.Архи зарсан хүн буян сайн хийхгүй бол болохгүй дээ АПУ-гийнхан.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (188.166.190.107)
    АПУ арай дэндүү.Өрх толгойлсон эмэгтэй .өнчин хоцорсон хэдэн хүүхдүүдээс илүү хэдэн халтар төгрөг хэрэгтэй байна уу.Тэр хэдэн төгрөгнөөс болж АПУ дампуурлаа юу.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • zochin (124.158.109.232)
    hvn alsan hvniig yah gej amid bailgadag bnaa tsaazaar abah heregtei adilhan l vheh estoi
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • итгэл (66.181.190.101)
    Апу арай дэндүү юма. Эрчүүлийг архиар угжаад эмэгтэйчүүдийг нь зовлонд унагааж ханахгүй дээр нь танай эрх ашгийн төлөө явсан хүний ар гэрт тус үзүүлэх нинжин сэтгэлгүй арайчдэ. Энэ их орлого хаанаас бүрэлддэг гэж санаав. Эмэгтэйчүүд 4 мөчөө сарвайтал үр хүүхдүүдтэйгээ нийлж өдөр шөнөгүй ажил хийж олсон хэдэн төг.ө эрчүүдийнхээ энд тэнд зээл хийж уусан архины өрөнд өгөөд согтуу бга хоног бүрт нулимсаа идэж хонодог. Ийм амьдралд өсөж бга ирээдүй хүүхдүүддээ нэг удаа ч гэсэн гэрэл гэгээтэй сайн үйлс хийхэд танайхаас өмрөөд унах зүйл бхгүй л бх. Уучлаарай бухимдчихлаа.
    2016 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.70.46.216)
    APU-iin Bathvv neree bodmoor yum
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    Haramsaltai yum
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    Haramsaltai yum
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.242.130)
    arai denduu ymaa ter saihan zaluu bsan bol odiid ene emegtei iim zowlond unahgui shuu dee apu sain uilsed negdej boldoggui ym bhdaa tom gazart iimhen mongo yuxh bishuu dee
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.87.28)
    Buh boluuulagch zovlon toochdog ch aluuulsan gantshan hund APU hunglult uzuulj boldoggui bhdaa
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.95.225)
    APU-going udirdlaguud aria denduu bainaa
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • upa (122.201.24.42)
    arhi bol hezee ch sain yum daguuldagui tiim dee ch naad apu-iin ezed chine iim hvn chanargvi bgaa yum
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (81.244.249.199)
    Монголын хууль, шүүхийн байж байгаа царай. Алуурчин, архичин, шуналтан, нүгэлтэнээ хамгаалж энгийн ардыг ийм л байдалд оруулдаг тогтолцоотой болж дээ. Монгол улсын хамгийн адгийн цагт бид амьдарч байна.
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Манай хадам ахыг бас алсан хүн ялгүй үлдэж байсан. Ер нь шүүхийн байгууллага хэцүү дээ хэцүү
      2016 оны 11 сарын 29
  • Зочин (27.123.214.89)
    aluurching alaad yahve aris mahiin hattal ajil hiilgej hohirogchih ni ur shir vr hvvhdih ni ereedvin batalgaa boloh surgaltin zardal edej uuh umsuj zvvhin beldvvlj nar uud haruulahgvi nuruu teniilgelgvi ajiluul
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.22)
    Ямар хүн бэ гэтэл Хонхорт найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг Пүрэвсүрэн гэдэг эрэгтэй байсан. Тэр хүний эхнэр нь Хонхортоо Засаг даргаар ажиллаж байсан, тэд дөрвөн хүүхэдтэй, амьдрал нь тогтсон айл Энэ төрийн алба хашдаг хүмүүс иймэрхүү хүн чанаргүй аллагын хэрэг, хүчингийн хэрэгт их холбогдох юм. Ямар хүмүүсээр төрөө мануулаад байна даа
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.57.95.197)
    Тэр алуурчинд уи дутаа вэ үр хүүхэд хань ижил амьдралаа аваад явах жижигхэн ч гэсэн бизнес дарга эхнэрийн нэр сүр гээд бүх уим байсаар байтал машин бариад амьдрахаах зүтгэж яваа нэгний атга мөнгөнд шунаж нэг айлыг ийм тамд унагах гэж тэр алуурчин бүгдийг гаргах естой АПУ ч гэсэн ажлаа хийж яваад амиа алдсан ажилтныхаа артгэрт арай зөөлөн хандмаар уим яамаар ч уимдээ хорвоо хатуудаа хатуу байх уимаа новш гэж...
    2016 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    39 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    40 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    1 цаг 19 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    2 цаг 30 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    2 цаг 35 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2 цаг 49 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    2 цаг 56 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    3 цаг 27 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    3 цаг 34 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    3 цаг 55 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    4 цаг 26 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    4 цаг 38 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    4 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    5 цаг 7 мин
  • Байнгын хороод хуралдана
    5 цаг 24 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд хөлбөмбөгийн дүрэмд орсон өөрчлөлтүүд тоглолтын хэмнэл, шударга байдал, тактикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна
    5 цаг 25 мин
  • Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт ямар багууд үлдэх вэ? 
    5 цаг 29 мин
  • Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хамаарал бүхий этгээд Б.Ө****** /8811****/ барилгын зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжээс их хэмжээний мөнгө нэхсэн байж болзошгүй
    5 цаг 30 мин
  • 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д өндөр амжилт үзүүлэх магадлалтай Ази тивийн багууд 
    5 цаг 34 мин
  • Хаврын ядаргаа: Шалтгаан ба даван туулах аргууд
    5 цаг 41 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК