Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 305 хүн амь нас алджээ. Эдгээрийн 45 нь хүүхэд аж. Мөн ослын улмаас 954 хүн гэмтэж, 174 хүүхэд бэртсэн байна.
Дээрхи харьцуулсан судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн тоо буурсан ч гэмтсэн хүүхдийн тоо буураагүй аж.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг зайлшгүй сургууль, цэцэрлэгт нь биечлэн хүргэж өгч байх ыг албаны хүмүүс анхааруулж байна.