Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр тохиож байна. Энэ тэмдэглэлт өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг.
Манай улсын хувьд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтжээ.
Энэ жилийн “Багш нарын өдөр”-ийн нээлт 10:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт албан ёсоор эхлэх аж. Энэ үеэр оны тэргүүний 5 багш, цэцэрлэг, сургуульд шагнал гардуулна юм.