Хөргөгчинд байсан шар айргийг нь уулаа” хэмээн үеэл дүүгийнхээ аминд хүрсэн Л-д Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 16 жилийн ял оноосон билээ.
Түүнийг танхайн сэдлээр, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцсон байдаг. Гэвч шүүгдэгч Л анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар 9-р сарын 22-нд хэргийг шүүх хурал болжээ. Гэхдээ түүнд оноосон 16 жилийн ялыг хэвээр үлдээсэн байна.