Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болгохоор 19 автомашиныг энэ сарын 13-нд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Энэхүү дуудлага худалдааг Гаалийн ерөнхий газраас зохион байгуулж буй. Оролцогчдыг тус өдөр 8.30 цагаас бүртгэж, 9.30 цагт дуудлага худалдаа эхлэх юм байна.
Дуудлага худалдаанд 1997-2006 онд үйлдвэрлэсэн "Volkswagen", "Toyota", "Nissan"-ы автомашинуудыг 360 мянгаас есөн сая хүртэл төгрөгөөр худалдах суурь үнийг тогтоожээ.
Б.Цэцэг