Сүүлийн өдрүүдэд аймаг орон нутгаас хүмүүс ой модонд төөрч сураггүй болсон талаарх мэдээлэл цөөнгүй ирэх болсон байна. Тодруулбал, өчигдөр буюу 2016.10.04-05-нд шилжих шөнө гэхэд Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруу гэдэг газарт иргэн Б /44 настай, эрэгтэй/ самранд яваад сураггүй боллоо гэсэн мэдээлэл иржээ. Иргэн Б аравдугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагийн орчимд самранд явж байгаад модон дунд төөрч алга болжээ. Мөн өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруун бэлсэг гэдэг газарт иргэн Б /50 настай, эмэгтэй/ 18 цагийн орчимд жимс түүж яваад модон дунд төөрч сураггүй болсон байна. Дээрх мэдээллийн дагуу аймгийн ОБГ-ын ажилтан аврагч нар эрэл зохион байгуулж эхэлжээ. Одоогоор төөрсөн иргэдийг олоогүй аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)