Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа талаар эмнэлгийн дарга Т.Ганбямба танилцууллаа. Тус эмнэлэг 14 тасаг нэгжтэй, амбулторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол нийт 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Тус эмнэлгийн дарга Т.Ганбямба төрөх тасгийн барилгад сүүлийн 25 жил их засвар хийгдээгүй болохгүй дуулгаж, уг асуудлыг шийдвэрлүүлэхийг хүслээ.
Нэгдсэн эмнэлгээс жилд 1562 иргэн 13А маягтаар гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хотыг зорьдог байна. Үүний 60 хувь буюу 1000 орчим иргэн ердөө компьютер томограф аппаратаар оношлогоо хийлгэхээр явдаг аж. Түүнчлэн Архангай аймаг нь элэгний С вирусээрээ улсад дээгүүр бичигддэг болохыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг онцлов. Иймд аймгийн төвийн эмнэлгүүдэд компьютер томографф шаардлагатайгаас гадна эмч, ажилтнуудыг илүү мэргэшүүлэх чухал болохыг онцоллоо.
Б.Цэцэг