Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Энэ үеэр эрүү нүүр, чих хамар хоолойн үзлэг оношилгоо эмчилгээ, шаардлагатай мэс заслуудыг орон нутагт үнэ төлбөргүй хийх гэнэ. Тус аймгийн хувьд эрүү нүүр, чих хамар хоолойн гажигтай хүүхдийн тоо бусад аймгуудтай харьцуулахад бага байдаг ч жилдээ нэгээс хоёр хүүхэд заавал ийм төрлийн хагалгаанд ордог аж. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүү нүүрний их эмчийн хяналтад байдаг 10 гаруй хүүхдийг нэн түрүүнд үзлэгт хамруулж, хагалгаанд оруулахаар болжээ. Мөн энгийн хүүхдүүдийг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
Б.Цэцэг