Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:
Дуудлага худалдаа 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэй явагдана. Дуудлага худалдааны битүүмжилсэн материалыг 2016 оны 10 дугаар 17-оос 10 дугаар сарын 21-ний өдрийн 10:30 цаг хүртэл аймгийн ГХБХБГ-т хүлээн авна.
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээлэл болон байршлын зургийг www.darkhan.gazar.gov.mn вэб хуудаснаас авах ба дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг Дархан төрийн сан банкны 190029401 тоот дансанд тушаана уу.
Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН БОЛ:
1. Иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
3. Өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
4. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛ:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ноториатаар батлуулах
2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбарыг ноториатаар батлуулах
3. Дэнчингийн мөнгө төлсөн баримт /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/
4. Санхүүгийн байдал, төлбөрийн чадварыг үнэн зөв тодорхойлсон банкны тодорхойлолт
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах /Өргөдлийн маягтыг ГХБХБГ-аас авах/