Уламжлал ёсоор энэ сарын 11-нд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэнэ. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхаглаж байжээ.
Энэ жилийн олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ний өдөр “Биднийг сонс” II чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Манай улсад энэхүү өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс санаачлан хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг гурван төрийн бус байгууллагатай хамтран 2014 онд “Биднийг сонс!” охидын эрхийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан юм.
Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаархи олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсаар байна.
Б.Цэцэг