Баянгол дүүргийн нутаг дахь “Кензо” зочид буудалд энэ сарын 5-ны өдөр нэг залуу мансуурч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат 21 настай Б бөгөөд буудлын өрөөнд ороод удаагүй байхдаа мансуурсан байна.
Цагдаагийнхан түүний байсан өрөөнөөс эд мөрийн баримт болгож 40 гр мансууруулах үйлчилгээтэй каннабис хэмээх өвс, бусад хэрэгслийн хамт хураан авчээ.