Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд 9,7 сая мод тарьж, ургуулсан байна.
Энэ жил бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд тарьсан мод бут, сөөгийг эзэнтэй болгож тарьсны дараа цаашид арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, мөн тарьсан модыг бүртгэлжүүлж мэдээллийн сан байгуулах аж.