Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 14-20-ныг “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоног болгон тэмдэглэх уриалга гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлэг “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе” антибиотикийн талаарх иргэдийн мэддэгийг дээшлүүлэх аяныг энэ сарын 4-нөөс ирэх сарын 31-нд зохион байгуулж эхлээд байна.
Аяны хүрээнд “Антибиотикийг жорын дагуу хэрэгпэе, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийг “Нарантуул” худалдааны төв болон ШУТИС дээр зохион байгуулах юм. Харин бүх шатны эмнэлэгт “Антибиотикийг жороор бичиж, олгох хариуцлагыг дээшлүүлье” уриан дор багц сургалт явуулж, их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Антибиотикийн талаар иргэдэд олгох боловсрол” гэсэн сэдвийн дор богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарлах гэнэ.