Бараг бүх төрлийн ханиад томууг нэг тарилгаар устгаж чадах олон үйлчилгээт вакцин гаргасан хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Ингэснээр хүн төрөлхтөн тун удахгүй ханиад хүрэх зовлонг мартах аж.
Комплутенсе их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг өмнө нь гарсан вакцинуудаас энэ удаагийнх илүү үр дүнтэй хэмээн зарлажээ.
Тэд “Уг вакцин ямар ч гаж нөлөөгуй гэдгийг бид баталж байна. Гэвч 2014-2015 оны өвөл “H3N2” халдварын вакцин үр дүнгээ өгөөгүй тохиоддол гарсан. Зарим тохиолдолд вакцинууд тийм ч үр дүнтэй байдаггүй. Тиймээс бидний урьдчилан хамгаалах зорилгоор тариулдаг вакцин ирээдүйд гарах вирусээс хамгаалж чаддаггүй” гэж Ланкастер их сургуулийн доктор Дерек Гадерэр ярьжээ. Харин Комплутенсе их сургуулийн доктор Педро Рече “Шинэ вакцинууд антигенийн детерминант буюу дархлааны системд аль хэдийн танигдсан томуугийн вирусээс бүрдсэн” хэмээжээ.
Тэд шинээр гаргасан вакцинуудыг лабораторийн шинжи лгээнд оруулахаар бэлтгэж байна.