2015 онд улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулах бага насны хүүхэд, 18-аас дээш насны залуучуудыг хамруулснаар дархлаажуулалтын хамралт 88.1-93.4 хувь хүрч, өвчлөл буурсан байна.
Мөн өвлийн улиралд бага насны хүүхдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл, ялангуяа томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. Улаанбурхан, томуу өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор ЭМЯ, ДЭМБ ХӨСҮТ, НЭМХ зэрэг байгуулагууд хамтран нийслэл хот, таван аймгийн зургаан cap хүрсэн хүүхдийг улаанбурхан өвчний тарилгад хамруулах ажээ. Мөн нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг улаанбурханы эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулах юм байна.
Дархлаажуулалт энэ сарын 3-нд эхэлсэн бөгөөд 10 хоног үргэлжилнэ.